Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Голдэн Стэйт Уорриорс Өрнөд бүсийн финалд шалгарахад нэг хожил дутуу

SPS телевиз
2018 оны 5 сарын 7
SPS
Зураг зураг

Цувралын 3 дахь тоглолтонд 19 онооны зөрүүтэй ялалт байгуулсан Пэликанс энэхүү тоглолтонд хожвол цуврал 2:2 болж тэнцэх байсан юм.

Харин Уорриорс 1 болон 3-р үед Пэликансаас 10+оноо илүү авч чадсанаар үндсэн цагт 118:92 харьцаатай хожиж цувралыг 3:1 тэргүүлж эхэллээ.

Кэвин Дурант 38 оноо 9 самбар 5 оновчтой дамжуулалт, Стэфен Көрри 23 оноо, Дрэймонд Грийн 8 оноо 9 самбар 9 оновчтой дамжуулалт өгч олон талт тоглолтыг гаргасан бол Пэликансаас Энтони Дэвис 26 оноо 12 самбар, Жрү Холидэй 19 оноо авсан ч талбайдаа Уорриорст хожигдлоо.

Цувралын 5 дахь тоглолт Голдэн Стэйт Уорриорсын талбайд явагдах бөгөөд энэхүү тоглолтонд Уорриорс хожвол Өрнөд бүсийн финалд шалгарна.

Зураг