Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсын Бавари мужийн өв залгамжилсан хунтайж ноён Луйтполд Монголд айлчиллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 7
Сурталчилгаа

Одоогоос 90 гаруй жилийн тэртээ эх орондоо хамгийн анхны шар айргийг үйлдвэрлэж байсан “АПУ” компанийн хамт олон нь өнөөдөр дэлхийд алдартай, улаан буудайн шар айраг болох Калтенберг шар айргийг амжилттайгаар Монгол улсдаа нэвтрүүлээд даруй 5-н жилийг ардаа үджээ.

Тус 5 жилийн ойг угтан “Kaltenberg Royal Reception” үйл ажиллагаа 5 сарын 2-ны өдөр Asem Club House-д  зохион байгуулагдсан ба энэхүү ёслолд “АПУ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон Баварийн өв залгамжилсан хунтайж ноён Луйтполд өөрийн биеэр оролцлоо.

 
 
 

Баварийн өв залгамжилсан хунтайж ноён Луйтполд хамгийн сүүлийн үеийн чанар стандартанд нийцсэн тоног төхөөрөмж, техник технологиор үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж буй “АПУ” компанитай хамтран ажиллаж байгаадаа маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд Калтенберг брэнд монголчуудад гайхамшигт амт, мэдрэмжээс гадна шар айрагны соёл, өв уламжлалыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээжээ.

“Kaltenberg” шар айрагны үйлдвэрлэлтийн үйл явц, бүтээгдэхүүний амт чанарт улирал бүр Германы мэргэжилтнүүд ирж тогтмол хяналт хийдэг ба Баварын хаадын удмын 800 зуун жилийн түүхтэй “Kaltenberg” өдгөө Монгол төдийгүй Англи, Швед, ОХУ зэрэг дэлхийн 15 гаруй улс орнуудад албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа аж.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.