Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Төгсцогт: Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл гэсэн хуваариар л амьдарч байна

Үндэсний шуудан сонин
2018 оны 5 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийхдээ ес ялсан "King Tug" Н.Төгсцогтын энэ сарын 26-нд болох тулааны талаар бид мэдээлсэн. Түүний 10 дахь тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болох бөгөөд өрсөлдөгч нь Колумбын боксчин Оскар Эскандон юм.

Өдгөө 33 настай Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт (17 КО) байгуулж, гурван удаа ялагдсан ажээ. "Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм. Эдүгээ Эскандон BoxFtec чансаагаар жиндээ 11 дүгээрт, манай Төгсөө 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа билээ. Лос-Анжелес хотноо бэлтгэлээ базааж буй Н.Төгсцогттой холбогдож түр хүлээлгэлээ.

-Тулаан болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Энэ тулаан урьд өмнөхөөс илүү сонирхолтой, хүнд тулаан болох учир маш их бэлтгэл хийж байна. Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл гэсэн хуваариар амьдарч байна гэхэд болно. Өрсөлдөгч маань чансаа өндөр, өмнө нь хоёр ч холбооны аваргын бүс зүүж байсан хүн. Тиймээс тун хянамгай бэлдэж байна. Өрсөлдөгчөө судалж, тактикаа боловсруулсан, эрчимжүүлсэн бэлтгэлдээ ороод байна.

-Энэ удаагийн тулаан хэдэн раунд үргэлжлэх вэ?

-10 раунд тулалдахаар товлогдсон. 

-Өнгөрсөн тулааны үеэр баруун гарын бэртэл тань эдгээгүй байсан тул тулааны өмнө сайн спарринг хийж чадаагүй гэж байсан. Одоо бэртэл нь эдгэрсэн үү?

-Баруун гарын бэртэлтэй өмнөх тулааныг хийсэн. Бүр гүйцэд эдгээгүй байгаа ч одоо гайгүй болсон. Спарринг хийж байгаа.

-За амжилт хүсье.

-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд урамтай сайхан тулаан үзүүлж, ялалтаар бэлэг барихыг хичээнээ.

Зураг