Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

БИЗНЕСИЙН төлөөллийн шилдгүүдийн ИЛТГЭЛээс

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БИЗНЕСИЙН төлөөллийн шилдгүүд болох Ж.Оджаргал, Ч.Номин нар өнөөдөр Төрийн ордонд илтгэл тавих байсан.

Гэвч тэд ирж амжаагүй тул М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Од, Монгол телевизийн мэдээ, нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Э.Лхагва нар илтгэлийг танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/832934886892081/

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан NEXT STOP нэртэй шалгаруулалтыг жил бүр хийж тухайн оныхоо шилдэг улстөрч, бизнес эрхлэгчийг нэрлэдэг. 

Өнгөрсөн жилийн тухайд дээрх шалгаруулалтаас гадна Шилжилтийн 25 жилийн шилдгүүдийг тодруулсанаараа онцлогтой. Next stop -оор шалгарсан улстөрч, бизнес эрхлэгчид шилдгээр шалгарсаныхаа дараа олон нийтэд зориулсан илтгэл тавьдаг уламжлалтай. 

Тиймээс 2017 оны шилдэг улстөрчөөр шалгарсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, шилдэг бизнес эрхлэгчээр шалгарсан Монгол Телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номин, Шилжилтийн 25 жилийн шилдгүүд болох УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нар илтгэл тавьж байгаа юм.