Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 19-нд АВТОМАШИНГҮЙ өдөр, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ний Бямба гарагт болно.

Энэ үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Хөдөлгөөн хязгаарлагдах эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд 2017.05.19-ний өдрийн 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орно.

ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗУРГААР ХАРУУЛАВ:

 
 
 

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

Анхааруулга:

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчлэхгүй.

  • Т:2 "5 шар - Ботаник",
  • Т:4 " Ботаник-Вокзал",
  • Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхаарууллаа.