2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B39
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
19:00
S32
14°
20:00
S44
13°
21:00
S101
11°
22:00
S101
11°
23:00
S101
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32

Системийн алдаа илэрсний дараа Твиттер өөрийн бүх хэрэглэгчдэд нууц үгээ солихыг анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN

Твиттер сүлжээний дотоод системд гарсан алдааны улмаас хэрэглэгчдийн нууц үг нь хэдэн сарын турш ил задгай хадгалагдаж байсан нь илэрчээ.

Уг нь тэд нууц үгийг “bcrypt” гэх аргаар кодлон хадгалдаг. Ингэснээр Твиттерийн ажилтнууд ямар ч нууц үгийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Харин ингэж кодлохоосоо өмнө системийн log дээр нууц үгсийг энгийн текст хэлбэрээр түр хадгалдаг байсан нь усталгүй үлдсэн байжээ.

Твиттер компани уг алдаагаа өчигдөр илрүүлж, зассан байна. Нууц үгс алдагдсан шинж тэмдэг илрээгүй ч өөрийн хэрэглэгчдийг нууц үгээ даруй солихыг тус компани анхааруулсан байна.

Хэдэн хэрэглэгчийн нууц үг эрсдэлд орсныг тэд зарлаагүй юм. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар Твиттер нь 330 сая орчим хэрэглэгчтэй болоод байгаа.

Дараах мэдээлэл харагдаж байвал нууц үгээ солих хэрэгтэй болсон гэсэн үг юм.

 

 

x