Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Галерейд шинэ үзэсгэлэн нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 4
Сурталчилгаа

ХААН Банкны ХААН Галерейд Монголын сор болсон уран бүтээлчдийн үзэсгэлэн тавигдаж, олны хүртээл болж байгаа билээ.

Энэ удаад арьсан урлалын “Хүрэл Буга” нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 05-р сарын 02-ны өдрөөс ХААН Галерейд тавигдаж эхэллээ.  

Залуу уран бүтээлчдээ дэмжих үүднээс 20 гаруй уран бүтээлчийн 30 орчим бүтээлийг 2018 оны 05-р сарын 23-ны өдрийг дуустал толилуулах юм. Үзэсгэлэнд арьсан ханын чимэг зураг, арьсан баримал, хүүхэлдэй гэх мэт олон төрлийн бүтээлүүд тавигдсан буйг дуулгахад таатай байна.   

Уран бүтээлчид маань орчин үед арьс ширэн бүтээгдэхүүн, түүний материалын боловсруулалтыг орчин үеийн шинэ техник технологитой хослуулан өвөрмөц содон шийдэл бүхий арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, хэрэглээний эд зүйлс, урлагийн бүтээлийг  урлаж байна.   

 Үндэсний  уламжлалт арьсан урлагийг хөгжүүлж, сурталчилах зорилгоор тавигдаж буй арьсан урлалын “Хүрэл Буга” нийгэмлэгийг энэ удаагийн хамтарсан үзэсгэлэнг та бүхэн 05-р сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ажлын өдрүүдэд 10:00- 18:00 цагийн хооронд ХААН Галерейн үзэсгэлэнгийн танхимд тавигдана.  

Та бүхнийг тус үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэн оюуны болон урлагийн содон ертөнцөөр аялахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдээс толилуулж байна.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.