Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын анхны 5G сүлжээний давтамжийг ирэх сард дуудлага худалдаагаар зарна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Үүрэн холбооны дараа үеийн технологи болох 5G сүлжээний радио давтамжийг үнэ хаялцуулан худалдах ажиллагаа ирэх сард болохыг Өмнөд Солонгосын Шинжлэх Ухаан, Мэдээллийн Технологийн яам өнөөдөр зарлажээ.

Зургаадугаар сарын 15-нд болох уг дуудлага худалдаанд тус улсын SK Telecom, KT Corp, LG Uplus компаниуд оролцохоор болсон байна. Засгийн газар өрсөлдөөнийг хэт дэвэргэхгүйн тулд дуудах үнэнд хязгаар тавина гэдгээ мэдэгджээ.

Үүрэн холбооны гурван компанид 5G радио долгионы давтамжийн зурвасыг аль болох жигд хуваарилах бодлого баримтлах гэнэ. 

Өмнөд Солонгос улс ирэх оны гуравдугаар сард анхны 5G сүлжээг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Операторуудын өрсөлдөөн 3.5GHz давтамжийн зурвас дээр голлон өрнөх гэнэ.

Учир нь уг зурваст мэдээлэл илүү хол дамждаг тул оператор компаниас цөөн тооны станц шаардах юм. Харин 28GHz давтамжийн зурвас нь богино зайд их хэмжээний мэдээлэл дамжуулах чадвартай тул олон тооны дамжуулах станц шаардагдах ажээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын өртөг өндөр болно гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Yonhap News