Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн бүжгийн наадам болно

ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN

Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Моушин Монголиа”  олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018 оны 5 дугаар сарын 07-14-ны хооронд анх удаа зохион байгуулах гэж байна.

 

Наадмын хүрээнд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос Монголд анх удаа өөрсдийн шилдэг бүтээлийг хүргэх болно. “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг бүжиг дэглээч Б.Одбаяр, Э. Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл Авалт” орчин үеийн бүжгээр 2018 оны 5-р сарын 10-нд 19 цагаас “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд нээнэ. 

Мөн Наадмын үеэр АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани мэргэжлийн бүжигчдийн чадавхийг дээшлүүлэх сургалтыг 2018 оны 5-р сарын 7, 8-нд Анкор Төвд тус тус зохион байгуулна. 

“Моушин Монголиа”  наадам бүжиг сонирхогчид болон бүжигчдийн дунд орчин үеийн бүжгийн видео уралдааныг 2018 оны 04 сарын 20-ноос 5-р сарын 1-ний хооронд мэргэжлийн бүжигчид, бүжиг сонирхогч, бүжигт дуртай хэн бүхэнд нээлттэй зарлаж байна. Уралдаанд оролцохын тулд өөрийн бүжгийн илэрхийлэмжээр орчин үеийн бүжгийг илэрхийлсэн видео клипийг гарын доорх хэрэгсэлээр бэлдэж https://www.facebook.com/motionmongolia/ хуудасруу илгээх бөгөөд хамгийн их лайк, шэйр авсан бүжигчин Go Pro камерын эзэн болно. Тус уралдааны ялагчийг 2018 оны 5-р сарын 14-нд зохион байгуулагдах Наадмын хаалтын арга хэмжээний үеэр тодруулж, шагналыг гардуулна.

 Наадмын үйл ажиллагааны хуваарь:

  • Орчин үеийн бүжгийн сургалт: 2018 оны 5-р сарын 7, 8-нд Анкор Төв
  • Наадмын нээлт: 2018 оны 5-р сарын 9, зураач Ж. Мөнхцэцэгийн “Төрөл Авалт” үзэсгэлэн, “Улаан Гэр” Галерей 
  • Наадмын нээлтийн тоглолт: 2018 оны 5-р сарын 10-ны 19 цагаас “Төрөл Авалт” орчин үеийн бүжиг, “Корпорэйт” зочид буудлын концертын танхим 
  • ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос ба Орос-Монголын хамтарсан “Вива Арте” утсан хөгжмийн дөрвөлийн тоглолт: 2018 оны 5-р сарын 11-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерей 
  • АНУ-ын “Ририй-Вүүдбүри” бүжгийн компанийн тоглолт: 2018 оны 5-р сарын 12-ны 17 цагаас “Корпорэйт” зочид буудлын концертын танхим 
  • Канадын “Бил Колмэн Дэнс” бүжгийн компанийн тоглолт: 2018 оны 5-р сарын 14-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерей 

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Урлагийн Зөвлөл 
Ерөнхий ивээн тэтгэгч: Швейцарийн Хөгжлийн Агентлаг
Хамтран зохион байгуулагч: АНУ-ЭСЯ
Дэмжигч: Корпорэйт зочид буудал, Канадын Элчин Сайдын Яам

Утас: 319015, 7000 2030
Facebook
#MotionMongolia
GG, Candy 10% хөнгөлөлт