Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Кэвин Лав сэлгээний суудалд шилжихгүй

SPS телевиз
2018 оны 5 сарын 3
SPS
Зураг зураг

Плэйоффт тааруу тоглож буй Кэвин Лавыг багийн дасгалжуулагч сэлгээний суудалд шилжүүлэх бодолгүй байгаа ажээ. Лавын хувьд Торонто Рэпторс багийн эсрэг хийсэн цувралын эхний тоглолтод 13 удаа довтолж ердөө 7 оноо авсан билээ. Гэсэн ч дасгалжуулагч Тайрон Луй Лав өөрөө сайн тоглохгүй байгаа ч багийнхандаа сайн тоглох боломжийг нь бүрдүүлж өгч байгаа гэж хэлжээ.

Тайрон Луй “Бид багт ашигтай шийдвэрийг гаргана. Лав талбай дээр байснаар эсрэг багийн хамгаалалтыг задалж байна. Йонас Валанчиунас самбар доор сайн тоглож байгаа. Кэвиний шидэлт түүнийг самбар доороос холдуулна. Энэ нь манай багт ашигтай нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс багт ашигтай шийдвэр л гаргахыг хичээж байна” гэж хэлжээ.

Лав улиралд 17.6 оноо, 9.3 самбараас бөмбөг авалт дунджилсан хэдий ч плэйоффт 31.9 хувьтай довтолж 10.9 оноо дунджилж байна. Кавльерсын өөр нэг хүчний довтлогч Тристан Томпсон плэйоффыг тун тааруу эхлүүлсэн ч сүүлийн хоёр тоглолтод дабль дабль гүйцэтгээд байгаа юм.

Зураг