Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дайчинхүү: Миний барьж буй байшин Туул голоос хэдэн зуун метр зайтай

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бурхантай хөшөөний хашаан дотор зөвшөөрөлгүй баригдсан барилгыг цагдаагийн хамгаалалт доор буулгаж байгаатай холбогдуулан барилгын эзэн, иргэн Б.Дайчинхүү өнөөдөр мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/832010076984562/

Иргэн Б.Дайчинхүү "Би дөнгөж сая Зайсангаас ирлээ. Сүүлийн үед Иргэн Б.Дайчинхүү зөвшөөрөлгүйгээр барилга байшин барьсан гэх мэдээлэл хурдтай тархаж байна. Миний зүгээс иргэд үнэн бодит мэдээлэл авах байх гээд удаан хүлээсэн. Гэвч хүмүүс ойлгодоггүй юм байна. Учир нь яг одоо миний барилгыг нурааж байгаа. 

Над шиг жирийн нэг залуу зөвшөөрөлгүй барилга барьж чадахгүй.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Дайчинхүү гэдэг хүн ганцхан өдрийн дотор ийм башин барьчихсан" гэсэн байна лээ. Би нэг өдрийн дотор таван давхар барьчихсан юм биш. Барилгын ажил олон сар үргэлжилж байгаа.  

Манайх 2016 онд Байгаль орчны яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг байгууллагатай талбай түрээслэх, ашиглах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу би 300 метр/кв талбайг ашиглах эрхтэй. Энэ газартаа 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жуулчдад үйлчлэх барилга барина гээд гэрээ хийсэн. Би энэ байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу барилгаа барьсан.

Байшин барих явцад дуугүй байсан төр захиргааны байгууллагынхан гэнэт одоо яагаад Зайсангийн аманд байгаа тэр олон барилгаас ганцхан барилгыг нураах гээд байгаа юм бэ. Тэр жаахан газарт олон зуун цагдаа авчраад байшинг хүчээр буулгаж байгаа учраас би үнэхээр хүч хүрэхгүй байна. Тиймээс хэвлэлд хандахад хүрлээ.

Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Туул голоо аваръя. Голын ойр орчимд барьж байгаа барилгын ажлыг зогсооё" гэж ярьж байгаа юм. Миний барьж буй байшин Туул голоос хэдэн зуун метр зайтай. Манай барилгаас хойш Туул голд ойр өчнөөн барилга байгаа. 

Өнгөрсөн намар надад нэг газар авах уу гэсэн санал ирсэн. Тухайн үед тэр газрыг авах гээд мөнгө хайсан ч олдоогүй учраас боломжгүйгээ хэлсэн. Гэтэл тэр үеэс хойш намайг хууль бусаар, зөвшөөрөлгүй барилга барилаа. Энэ Дайчинхүү гэдэг хүн дийлдэхээ байлаа гэх мэдээлэл явж эхэлсэн. Ингээд ХУД-ийн Засаг дарга илт хууль бус захирамж гаргасан.

Аль нэг сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаад хүний хувийн өмчид халдах эрх байхгүй.

Би яахав ээ. Жирийн нэг бизнесмэн Дайчинхүү гэдэг залуу барилгаа нураалгаад хохироо л биз. Энэ гол асуудал биш. Ингэлээ гээд би хоосон хонохгүй. Харин нийгэмд буруу ойлголт тарж байна. Бид ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой учраас л мэдээлэл хийж байна" гэв.