2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
21:00
S44
-3°
22:00
S44
-4°
23:00
S44
-5°
00:00
S32
-6°
01:00
S32
-7°
02:00
S32
-8°
03:00
S44
-8°
04:00
S44
-7°
05:00
S44
-7°
06:00
S44
-7°
07:00
S28
-7°
08:00
S28
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын сагсчид тивийн аваргын хошой медальтай болов

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 3
Үндэсний шуудан

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шенжинь хотод өндөрлөлөө. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 21 баг өрсөлдөхөд Австралийн шигшээ түрүүлж, Монголын баг мөнгөн медалиар энгэрээ мялаав. Ингэснээр манай залуус Азийн аваргаас хоёр дахь медалиа авч байна. Тэд өнгөрсөн жил Азийн аварга болж байсан бол энэ удаа цолоо хамгаалах зорилготой очсон.

Гэвч финалын тоглолтод цаг дуусах мөчид Австралийн багийнхан холын зайн шидэлтээ амжилттай болгосноор манай шигшээг 17:16-гаар буулган авлаа. Монголчууд тивийн аваргад хоёр дахь жилдээ дараалан финалдаж алт, мөнгөн медалийн эзэн болов. Манай залуус финал хүртэл Тайванийг 15:14-өөр хожсон ч Катарт 21:19-өөр хожигдсон. Тэгвэл хасагдах шатанд Йорданыг 21:12, Шинэ Зеландыг 21:16-гаар хожсоноор финалд шалгарсан. Улмаар шигшээ тоглолтод Австралийн багт хожигдож мөнгөн медальтай эх орондоо ирж байна.

Түүнчлэн Э.Дөлгөөнийг 2018 оны Азийн аваргын бэлгэдлийн багийн гурван тоглогчийн нэгээр нэрлэжээ. Япончууд тивийн аваргаас анх удаа медаль авсан нь хүрэл байлаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд 18 баг өрсөлдөхөд Шинэ Зеланд түрүүлж, БНХАУ, Австрали удаалав. Монголын бүсгүйчүүд урьдчилсан шатанд Хонконгийг 18:14, Вануатуг 21:3-аар хожсон ч Узбекистанд 16:17-гоор хожигдсоноор тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

x