Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 10 их, дээд сургуулийн ОЮУТНУУД ЭРГҮҮЛ ХИЙНЭ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран хэрэгжүүлдэг “Оюутан-эргүүл” үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, урин дулааны улиралд нийслэлд зочлох гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээр МУИС, МУБИС, ШУТИС, Анагаахын Шинжлэх ухааны их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Сити, Этүгэн зэрэг нийт 10 сургууль хамтран ажиллахаар болжээ. 

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Даваазул, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Тунгаа болон их, дээд сургуулиудын удирдлага оролцож оюутнуудад амжилт хүссэн юм. 

Мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид болон сургууль тус бүр урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, “Оюутнууд бид Монголын ирээдүйг хамтдаа бүтээнэ” уриан дор нэгджээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг