Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

3,000 хүүхэд оролцсон "Цэцгийн баяр" болно

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

JCI Их хүрээ салбар байгууллага Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран 3,000 хүүхдийг хамруулсан “Нэг цэцэг-Нэг дэлхий” цэцгийн баярыг энэ сарын 4-нд 09:00-11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн 14 сургуульд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэхэд төслийн зорилго чиглэгдэж байгаа юм.  

Өдөрлөгийн үеэр 1,500 хүүхэд өөрсдийн гараар тарьж үндэслүүлсэн цэцгээ нийслэлийн утаа ихтэй бүсийн тодруулбал Хан-Уул дүүргийн нэг, Сонгинохайрхан дүүргийн гурван сургууль, асрамж, халамжийн төвийн 1,500 хүүхдэд гардуулж өгөх юм байна. Энэ жилээс төсөл “Нэг цэцэг нэг дэлхий” хэмээх сүлд дуутай болжээ. Дууны үгийг JCI Их хүрээ салбар байгууллагын 2018 оны гишүүн Ё.Шижирбаатар зохиож, дуучин Т.Амина, Монголын хүүхдийн ордны хүүхдүүдтэй хамтарч дуулж өдөрлөгийн үеэр анх удаа хүртээл болгох гэж байна. 

Дашрамд дурдахад JCI Их хүрээ салбар байгууллага “Нэг цэцэг-Нэг дэлхий” хүүхдэд эко боловсрол олгох төслийг 2012 онд санаачилж байсан юм. Уг төсөлд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 26,000 гаруй сурагч, 512 багш, 12,000 гаруй эцэг асран хамгаалагчид, нийгмийн ажилчид, давхардсан тоогоор 450 гаруй JCI Их хүрээ салбар байгууллагын гишүүд гээд нийт 39.000 орчим хүн хамрагджээ.

“Нэг цэцэг–Нэг дэлхий” төсөл нь дунд сургуулиудад хэрэгждэг бөгөөд нэг сургуульд 500 цэцэг бэлэглэдэг юм байна. Нэг ангид 10 орчим цэцэг байхад хүчилтөрөгчийн хэвийн хэмжээг хангадаг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс энэхүү төслөөр нэг ангид 20 цэцэг бэлэглэдэг нь хүүхэд сурагчдын эрүүл орчинд сурч боловсрохоос гадна эх дэлхийдээ хайртай эко иргэд болон төлөвших давуу талтай юм.