“Гэгээн Муза-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаанд зургаан төрлөөр өрсөлдөж буй “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл "Өндөр Гэгээн" дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд 19:00 цагааас Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох юм байна.
“Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн найруулагч Н.Наранбаатар "2018 оны гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл болох "Өндөр Гэгээн" дуулалт жүжгийг бүтээх явц жил гаруй үргэлжилсэн.
Завхан аймагт нийт 15 удаа тавигдсан . Энэ нь хэр хэмжээний чансаатай бүтээл болсныг илтгэж байгаа байх.
Өндөр Гэгээн бол Монголыг маань дэлхийд таниулж буй суут соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа танин мэдэхүйн ач холбогдолтой.
Цаг үедээ хүн өөрийнхөө нэрийг үлдээх, нэр төртэй амьдрана гэдэг Өндөр Гэгээний амьдралаас тод харагдана. Бид түүхийг шүүж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. . Өнгөрсөн юм бүхнээс бид хэрэгтэй, хойч үед минь сургамж болох, тархи оюунд нэмэр болох зүйлүүдийг бүтээл болгож өнөө цагийн үзэгчдэдээ хүргэхийг зорьдог. Тэгэхээр Өндөр Гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг бидэнд өв болгож үлдээв гэдгийг л харах хэрэгтэй.
. Өнөөдөр " хэмээн ярилаа.
"Өндөр Гэгээн" дуулалт жүжиг “Гэгээн Муза-14” ОУ-ын театрын наадамд дараах зургаан төрлөөр өрсөлдөж байна.
- Шилдэг найруулагч
- Шилдэг хөгжмийн зохиолч
- Шилдэг зураач
- Шилдэг эрэгтэй гол дүр
- Шилдэг эмэгтэй туслах дүр
- Шилдэг эрэгтэй туслах дүр
Жүжгийн багийнхныг танилцуулбал,
Өндөр Гэгээн төслийн удирдагч: УИХ-ын дэд дарга Я.Санжмятав
Ерөнхий продюсер: Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан
Гүйцэтгэх продюсер: Хөгжимт жүжгийн театрын дарга СТА Г.Солонго
Зохиолч: Төрийн соёрхолт Ц.Бавуудорж
Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар
Ерөнхий зураач: СТА Т.Ганхуяг
Хөгжмийн зохиолч: УГЗ Т.Сэр-Од