Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа 98 тн даацтай CAT777E авто самосвалуудыг Таван Толгойд ашиглаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

2018 онд 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ч эхний улирлын байдлаар 3 сая тонн нүүрс экспортлон томоохон амжилт үзүүлж буй “Эрдэнэс Тавантолгой”-н Цанхийн баруун уурхайд үндэсний шилдэг олборлогч компаниудын нэгдэл “Монгол уурхайчид” ажиллаж буй.  Тэдний нэг “Олборлогч” ХХК-ийн хамт олон дөрөвдүгээр сарын 25 буюу балжиннямтай билэгт сайн өдөр дэлхийд алдартай Катерпиллар брэндийн  шинэ техникүүдээр хүчээ зузаатгалаа. 

“Бүтээмжээр тэргүүлнэ” уриаг үргэлжид дэвшүүлэн ажилладаг, үндэсний шилдэг “Олборлолт” ХХК-ийн засвар, үйлчилгээний талбайд Монголд анх удаа орж ирж буй, 98.2 тонны даацтай  CAT 777E загварын дөрвөн шинэ автосамосвалыг байрлуулсан нь содон харагдана. Морин хуур, уртын дууны тансаг аялгуун дор эхэлсэн Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр нээж үг хэлэв.

Тэрээр “Говь нутаг маань биднийг сайхнаар ивээж хүлээн авч байна. Энэ билгэшээлт өдөр  Катерпиллар брэндийн 2017 оны шинэ загвар CAT777E техникүүдийг Монголд хамгийн анх Олборлолт компанийхандаа хүлээлгэн өгч буйд баяртай байгаагаа илэрхийлье. Та бүхэн маань эдгээр техникээр илүү ихийг бүтээгээрэй” хэмээн ерөөв. 
Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Аналитик, инновацийн газрын захирал С.Цэрэнням, Худалдааны төлөөлөгч Ц.Баяраа болон “Олборлолт” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золжаргал болон “Мера” ХХК-ийн хамт олон оролцсон юм. Ийнхүү Катерпиллар брэндийн техникүүдийг Монголын үндэсний олборлогч компанид хүлээлгэн өгөх арга хэмжээ тууз хайчлах ёслол, шинэ хөдөлгүүрийн  нүргэлэх чимээгээр  үргэлжилсэн. 
“Олборлолт” ХХК-ийн хамт олноо төлөөлөн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золжаргал  тус компанийн 2018 оны техникийн парк шинэчлэлтэд Катерпилларын техникүүд томоохон дэмжлэг болж буйг Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолын үеэр тодотгож байлаа. 

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүү зэрэг томоохон салбаруудад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг  хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх компаниудын нэг бол “Очир Ундраа” групп. Тус группын салбар компаниуд болох “Олборлолт” ХХК, уул уурхайн үйлдвэрүүдэд өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээг олон улсын жишиг түвшинд хүргэж, тэсрэх материал үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг  “МЕРА” ХХК нь

“Хишиг Арвин Индустриал” ХХК-тай хамтран “Монгол уурхайчид” түншлэл дор нэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 
Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн уулын ажил, нүүрс ачилтын тендерт “Олборлолт” ХХК шалгарсанаас хойш  тус компани техникийн бааз сууриа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч иржээ. Өөрөөр хэлбэл, уг гэрээт ажилтай холбогдуулан нүүрс ачилтын үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан гэдгийг холбогдох албаны  хүмүүс хэлж байсан юм.  Тиймдээ ч энэ удаагийн  техникийн парк шинэчлэлтийг Катерпилларын өөрөө буулгагч автосамосвалуудаар өргөтгөж байгаад  “Олборлолт”-ынхон сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. 

“Золжаргал захирал маань өмнө нь Уул Уурхайн Үндэсний Олборлогч компанид ажиллаж байхдаа Катерпиллар брэндийн 777D загварын авто самосвалыг уул уурхайн төсөлдөө    ашиглаж байсан туршлагатай” хэмээн Э.Энхдэлгэр захирал хэлээд түүнд дурсгалын зүйл гардуулсан юм.
 “Эрдэнэс Тавантолгой” компани нь бүхий л үйл ажиллагаандаа Оюутолгойн хөдөлмөр, аюулгүй байдлын стандарт, хэв журмыг нэвтрүүлж эхлээд байгаа ба энэ нь гэрээт олборлогч компаниудын хувьд ч  мөн зайлшгүй мөрдөх ёстой жишиг болж буй аж. Яг ийм нөхцөлд чанартай, бүтээмж сайтай, аюулгүй ажиллагаа сайтай техникүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь “Олборлолт” компанийн хувьд нэн чухал алхам болж байгаа юм. 

 
 
 
 
 
 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь Монголын уул уурхайн зах зээлд CAT 777D загварын 100 гаруй техникийг  нийлүүлжээ. Харин  CAT 777E брэндийн хувьд эдгээр техникээс ялгагдах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, энэ хоёр техникийг гаднаас нь харахад төдийлөн ялгарахгүй ч технологийн шийдлүүд, тэр дундаа машины хөдөлгүүрийн шийдлийн хувьд ихээхэн өөрчлөлт гарсан гэдгийг  “Вагнер Ази” компанийхан онцолж байв.

CAT 777E нь түлшний зарцуулалт багатай, энгийнээр хэлбэл  түлшний өгөгдлийг компьютероор хянадаг бөгөөд түлшний зарцуулалт нь CAT 777D-гээс 5 хувиар багасчээ. Түүнчлэн, CAT 777D нь 91 тоннын даацтай бол CAT 777E нь 98.2 тоннын даацтай ба  7 тонноор илүү хөрс тээвэрлэх хүчин чадалтай. 
Ийнхүү  шинэ техникүүдээ хүлээж авсан “Олборлолт” ХХК-ийн операторууд дуут дохиогоо өгөн, тэвшээ өргөж хүндэтгэл үзүүлсэнээр ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм.  Операторуудын хувьд өмнө нь Багануур, Энержи Ресурсын уурхайд олон жил ажилласан туршлагатайгаас гадна Катерпиллар брэндийн чанар чансааг сайн мэддэг, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн зүгээс зохион байгуулдаг сургалтуудад хамрагдаж ирсэн тухайгаа ярьж байлаа.      

Ц.Баяраа: Операторын аюулгүй байдлыг 100% хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны төлөөлөгч Ц.Баяраагаас CAT 777E брэндийн аюулгүй ажиллагааны системийн талаар тодрууллаа. 

- “Олборлолт” ХХК-д нийлүүлж байгаа Катерпилларын шинэ техникүүдийн аюулгүй ажиллагааны талаар онцолж хэлэх зүйлүүд юу байна вэ?

- CAT 777E техник нь аюулгүй ажиллагааны маш олон нэмэлт тоноглолуудтай. Онцлог зүйлүүдийг нь  дурьдая. Оператор ажилдаа гарахаас эхлээд аюулгүйн ажиллагааг нь бүрэн хангасан. Операторын кабин руу өгсөж гарах шатны нэмэлт гэрэл, шатны бариул, хамгаалалтын хашлагуудыг нэмэлтээр суурьлуулж өгсөн. Операторын үзэгдэх орчин илүү сайжирсан бөгөөд стандарт толиноос гадна нэмэлтээр тольнууд мөн  суурьлуулсан. Түүнчлэн операторууд кабиндаа суугаад урд, хойд, баруун талаа бүрэн харах зориулалттай хяналтын өнгөт дэлгэц бүхий  камеруудтай.

Том оврын техник учраас операторууд ойр орчимд байгаа хүмүүсийг харж чадахгүй байх тохиолдол гардаг. Иймд хяналтын камераас гадна тухайн техникээс 5,8 метрийн радиус доторхи зайд хөдөлгөөн мэдрэгчийг суулгаж, операторын кабин дотор дуут дохио өгдөг байдлаар тоноглох бүрэн боломжтой. 
Тус техник  нь уурхайд 24 цаг тасралтгүй ажиллах ёстой учраас шөнийн цагт тоос шороотой, байгалын хүнд нөхцөлд үзэгдэх орчинг сайн харагдуулахад зориулагдсан HID нэмэлт гэрэлтүүлгүүдийг суурьлуулж өгсөн. CAT 777D нь гурван цэгийн хамгаалалтын бүстэй байдаг бол CAT 777E нь  4 цэгийн хамгаалалтын бүстэй болсноор ослын тохиолдол гарахад жолоочийн амь нас бүрэн  хамгаалагдах юм.

Мөн тус тоног төхөөрөмжийн мото цагийн үйлчилгээний мөчлөгийг 500 мото цаг тутамд хийгдэж байхаар сайжруулсанаараа давуу талтай. Энэ дашрамд,  худалдааны болон засвар үйлчилгээний таатай нөхцөлийг 2017 оноос хэрэгжүүлж буй CAT360 Advantage Gold хөтөлбөртэй уялдуулан харилцагчидаа санал болгосон гэдгийг хэлье.
Э.Энхболд: Тавантолгойн ордын тендерт дахин оролцож, үндэсний олборлогч компаниудтайгаа хамтарч ажиллана
Үндэсний хөрөнгө оруулалттай “Олборлолт” ХХК нь  стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн уулын ажил, нүүрс ачилтын үйлчилгээг үзүүлэх тендерm шалгаран  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай амжилттай  хамтран ажиллаж байгаа билээ. Шинэхэн  техникүүдээ хүлээн авсан тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Энхболдтой ярилцлаа.  

- “Олборлолт” компани байгуулагдаад 5 дахь жил, үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд дөрвөн төсөл дээр ажиллаж байгаа, ерөнхийдөө богино хугацаанд амжилт гаргасан компаниудын нэг. Танай компанийн үйл ажиллагааны гол онцлог юу вэ?

- Манай компанийн гол онцлог гэвэл  уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг цогцоор явуулдаг. Үүний хүрээнд өрөмдлөг тэсэлгээг МЕРА, кэмпийн үйлчилгээг “Эколожикал Текноложи”,  ачаа тээврийг “Огоот” ХХК  гүйцэтгэж байна. Бид ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгчийг хайж олоод,  хооронд нь өрсөлдүүлэх биш, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаад үйлчилгээгээ түргэн шуурхай эхлүүлдэг.  Монголын коксжих нүүрсний хамгийн томоохон орд Тавантолгойн Баруун цанхийн уурхайд  хөрс хуулалт, ачилтын үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж байна. Цаашдаа бид Тавантолгойн тендерт үргэлжлүүлэн оролцох, дотоодын оператор компаниудтайгаа хамтран ажиллаж “Монголчууд чадна” гэдгээ дахин харуулах болно. 

- Таныг 2003 оноос хойш Катерпилларын техникүүдтэй уурхайнуудад ажиллаж байсан гэж сонссон юм байна. Энэ утгаараа дэлхийд алдартай брэндийн үйлчилгээ, чанар,  стандартын  талаар хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг байх?

- Монголын эрс тэс уур амьсгалтай  нөхцөлд Катерпилларын брэндийн техникүүд маш сайн зохицож ажилладаг. Үүнийгээ  дагаад тус компанийн үйлчилгээ ч сайн. Монголд CAT-ийг мэдэхгүй механик бараг байхгүй биз. Ялангуяа 55 тонны даацтай  CAT 773E манай зах зээл дээр өргөнөөр ашиглагддаг. Мөн үүнтэй хоршиж ажилладаг 5.4 метр кубын багтаамж бүхий шанагатай CAT 390D загварын экскаваторууд ч олон бий. 

Катерпилларын шинэ тоног төхөөрөмжүүдэд суурьлагдаад, ашиглалтын оновчтой хувилбар руу орж байгаа нь хэрэглэгчид бидэнд олзуурхууштай. Сүүлийн үеийн технологийн шийдэлтэй CAT777E загварыг анх удаа “Олборлолт” ХХК үйл ажиллагаандаа нэвтрүүлж буйгаараа бахархаж байна. 

- Уурхайнууд нэг брэндийн техникүүдээр дагнах гэхээсээ илүүтэй өөр өөр  техникүүдийг ашиглах явдал цөөнгүй. Танай компанийн хувьд техникийн парк шинэчлэлтийн стратеги юу вэ?

- Мэдээж брэнд болгон өөрийн онцлогтой. Гэхдээ бүс нутгийн болон тухайн  уурхайн онцлогтой нийцэж ажиллах нь чухал. Бидний хувьд дэлхийн шилдэгт тооцогдох техникүүдийг ашиглаж байна. Катерпилларын хувьд  бусдаасаа арай илүү. Бидний  хамгийн түрүүнд энэ брэндийг сонгодог  гэж хэлж болно.  Манай компани тоног төхөөрөмж ашиглалтын тухайд холимог байдлаар явах нь зүйтэй гэж үздэг. Операторуудын ур чадвар ч үүнийгээ дагаад нэмэгдэж байдаг юм. Нөгөөтэйгүүр,  тэдгээр  брэндийг дагаад олон ханган нийлүүлэгчидтай хамтарч ажиллах боломжтой.             

Д.Золжаргал: Катерпилларын техникүүд олборлолтын хүчин чадлыг 20-30 хувиар нэмэгдүүлнэ 

“Олборлолт” ХХК-ийн  Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золжаргалын сэтгэгдлийг сонирхлоо. 

- “Бүтээмжээр тэргүүлнэ” уриатай танай компани “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд олборлолт  явуулдаг “Монгол уурхайчид” нэгдэлд  орсоноос багагүй амжилттай ажиллаж буйг  техник, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлаас тань харж болохоор байна?

- “Олборлолт” ХХК нь олборлолт явуулдаг  бусад компанитай харьцуулбал залуу компани. 2015 оноос хойш  Өмнөговь аймгийн Гурван тэсийн нэг уурхай, Эрдэнэс Тавантолгойн Цанхийн баруун уурхайд буюу үндсэндээ хоёр томоохон төсөл дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цанхийн баруун уурхайн хувьд  өнгөрсөн оны гуравдугаар сард  хөрс хуулалт, экспортын нүүрс ачилтын үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсанаас өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна.  

Дэлхийд тэргүүлэх Катерпиллар, Терекс болон Хитачи брэндийн уулын ажлын техник, тоног төхөөрөмжүүдийг бид үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ удаад CAT777 E загварын 100 тоннын дөрвөн автосамосвалуудаар парк шинэчлэлтээ өргөжүүлж буйдаа баяртай байна.

- Парк шинэчлэлт өргөжсөнөөр ажлын үзүүлэлтүүд мэдээж нэмэгдэнэ. Энэ тал дээр таны бодлыг сонирхоё?        

- Мэдээж хэрэг, Катерпилларын техникүүдийг худалдан авсанаар  компанийн олборлолт, уулын ажлын хүчин чадал хоног, сар, жилээр нэмэгдэж, бүтээмж  өснө. Шинэ техникүүд олборлолтын хүчин чадлыг 20-30 хувиар нэмэгдүүлэх болов уу. Манай операторууд ур чадвар сайтай. Хүчтэй, бүтээмжтэй, том оврын техникүүдийг жолоодож сурсан, туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь бидний давуу тал юм.

Нөгөө талаасаа, бид “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”  компанитай техник худалдан авалтаас гадна операторуудыг сургаж дадлагажуулах тал дээр маш нягт хамтарч ажилладаг нь  “Олборлолт” ХХК-ийн бүтээмжийг байнга нэмэгдүүлдэг. Катерпилларын техникүүд нь  удаан хугацааны бэлэн байдал, бат бөх чанартай, яс сайтай гэдэгтэй олон хүн санал нийлнэ. 

- Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн дараах засвар үйлчилгээний талаар Та юу хэлэх вэ?

- “Олборлолт” ХХК-ийн хувьд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээгээ орчин үеийн шаардлага, стандартын дагуу хийж байна. Энэ тал дээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”ХХК манай компанид байнга тусламж дэмжлэг үзүүлдэг.