2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
21:00
S44
-3°
22:00
S44
-4°
23:00
S44
-5°
00:00
S32
-6°
01:00
S32
-7°
02:00
S32
-8°
03:00
S44
-8°
04:00
S44
-7°
05:00
S44
-7°
06:00
S44
-7°
07:00
S28
-7°
08:00
S28
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг сартай хүүгээ дэлгүүрт орхижээ

Өглөөний сонин
2018 оны 5 сарын 2
MorninigNews.mn

Он гарснаас хойш нярай хүүхдээ, хаяж орхиж явсан тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах хүнсний дэлгүүрт 17 настай эмэгтэй А өөрийн cap гарантай төрсөн хүүгээ аав 20 настай Э-д өгнө гэх шалтгаанаар орхиж явжээ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлд зааснаар хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэсэн тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэдэг.

Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

x