2018/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B34
УЛААНБААТАР
23°
|
09:00
S44
10:00
S44
11:00
S44
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S28
17:00
S28
18:00
S28
19:00
S28
20:00
S28

Ирланд улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

ikon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN

Ирланд улсын Их хурлын дарга Шон О’Фарел өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар хөндөн ярилаа.

Ирланд улс нь боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг өндөр эрэмбэтэй улсуудын нэг бөгөөд манай улсаас оюутан залуус хувийн журмаар тус улсад суралцдаг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү туршлагыг шат ахиулж, оюутан солилцооны чиглэлээр засгийн газрын түвшинд хамтарч ажиллах анхны санал тавьж дэмжлэг авснаар энэ ондоо багтаан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.

Мөн соёл, урлагийн салбарын хүрээнд Ирланд улсын соёлын агентлагаар дамжуулан соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах боломж, шинжлэх ухаан ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр багш солилцох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар дурдлаа.

Ирланд улс нь морин спортыг өндөр түвшинд хөгжүүлсэнээр улсынхаа аялал жуулчлалын томоохон хэсэг болгосон туршлагатай юм байна. Энэ хүрээнд сайн туршлага солилцон, морин спортын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ түвшинд гаргаж ажиллахыг УИХ-ын дарга М.Энхболд санал болгосны дагуу ажил хэрэг болгон ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.

 

Эх сурвалж: БСШУСЯ

x