Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзориг: Багш нар маргааш ажил хаяхгүй. Жагсаал зохион байгуулна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзоригоос маргааш буюу тавдугаар сарын 1-нд багш нар ажил хаях эсэхийг тодрууллаа.

- Багш нарын цалин хөлсийг нэмэхгүй бол тавдугаар сарын 1-нээс ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн. Маргааш багш нар ажил хаях уу?

- Маргааш ажил хаяхгүй. Харин жагсаал зохион байгуулна. Жагсаал 13:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд эхлэх бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны салбарын 5,000 орчим хүн оролцоно гэж тооцоолж байгаа.

- Засгийн газарт шаардлага хүргүүлсэн гэж байсан. Хариу өгсөн үү?

- Засгийн газарт таван асуудал бүхий шаардлага хүргүүлсэн. Эхний асуудал буюу  “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийг яаралтай зохион байгуулах тухайд дөрөвдүгээр сардаа багтааж хэлэлцээрийн ширээний ард сууя гэсэн ч хэлэлцээр эхлэхгүй байсаар дөрөвдүгээр сар дуусч байна. 

Хоёр дахь асуудал болох 2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт хэлэхээс өмнө хэрэгжүүлж эхлэх асуудал хэлэлцээр эхлээгүй учраас бас бүтсэнгүй. 

  • УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох, 
     
  • Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх, 
     
  • БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-оос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах асуудлуудад нааштай хариу өгөөгүй. 

Бидний хувьд маргааш УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгохыг шаардаж жагсана" гэв.