Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ улс орон даяар маргаашаас эхэлнэ.
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулна.
Эх сурвалж: БСШУСЯ