Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Бурхантай хөшөөний хашаан доторх барилгыг нураах сайдын тушаал гарсан. Гэвч барилга руу ойртуулаагүй"

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг /@HashirAnjigai/ твиттер хаягаас авав

Бурхантай хөшөөний арын зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураахаар кранууд аваачсан байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. 

Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Бандиас тодрууллаа. 

Тэрбээр "Бурхантай хөшөөний хашаан дотор зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгахаар хамгаалалтын захиргаа, цагдаа болон буулгах компанийнхан өнөөдөр очсон. 

Гэвч хамгаалалтын алба нь нэвтрүүлээгүй. Уг барилга нь Дайчинхүү гэдэг иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг. Маргаашаас яам болон холбогдох хүмүүс арга хэмжээ авах байх гэж бодож байна" гэлээ.

Мөн БОАЖЯ-наас "Бурхантай хөшөөний хашаан дотор зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураахаар цагдаа, байгаль хамгаалагч нар барилгыг нураах гүйцэтгэгчидтэй хамт очсон.

Уг барилгыг нураах Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын тушаал энэ хоёр сард гарсан.

Гэвч биднийг барилга руу хамгаалалтын албаныхан ойртуулаагүй. Яг ямар нэртэй хамгаалалтын газрынхан гэдгээ хэлээгүй. Цаашид илүү хүн хүчтэй очно" гэсэн тайлбарыг өглөө. 

ВИДЕО: 

ТУШААЛ: 

 

ЗАХИРАМЖ: