Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Бүх цаг үеийн алдартай 10 жааз дуучны уран бүтээлээс

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна. Чухам энэ л өдөр дэлхий ертөнц хөгжмийн төлөөх нэгдмэл сонирхлоо илэрхийлэхийн сацуу эрх чөлөө, бүтээлч байдалд хүчээ нэгтгэхээр энх тайван, эв найрамдал дор нэгдэн цугладаг.

Сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хоршин тоглож болох уян хатан байдлаар нь энэ хөгжмийг дэлхийн хөгжим хэмээдэг. 

2011 онд Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганы үеэр ЮНЕСКО болон бусад Олон Улсын байгууллагууд хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг "Олон улсын жааз хөгжмийн өдөр" болгон тунхагласан юм. Жааз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулж, хил хязгаарыг түвэггүй дамнан, хүн төрөлхтнийг нэгтгэж байна хэмээн ЮНЕСКО-гоос онцолжээ. 

Ингээд бүх цаг үеийн алдартай 10 жааз дуучны уран бүтээлээс хүргэж байна. 


1. Луи Армстронг /1901 – 1971/


2.Жонни Хартман /1913 – 1983/


3. Франк Синатра /1915 – 1998/


4. Елла Филтзгеральд /1917 – 1996/


5. Лена Хорн /1917-2010/


6. Нэт Кинг Коул /1919 – 1965/




7. Сара Вауган /1924 – 1990/


8. Дина Вашингтон /1924 – 1963/


9. Нэнси Уилсон /1937/



10. Билли Холидей /1915 – 1959/

Урлагийн салбарт хамгийн чухалд тооцогддог уран бүтээлийн “жинхэнэ” эрх чөлөө энэ л хөгжимд бий. Учир нь жааз хөгжим хүний нэр төр, иргэний эрхийн төлөөх түүхэн тэмцлийн дууч шувуу. АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтэн, уран илтгэгч Мартин Лютер Кинг “Жазз хөгжим бол амьдралыг өгүүлдэг” гэж хэлсэн байдаг. Амьдралыг өгүүлдэг энэхүү агуу хөгжмийн XX зууны гол төлөөгчид Д.Элингтон, Г.Шуллер, Ж.Льюис, М.Дейвис, Ж.Колтрейн нар юм.