Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жэйлен Браун цувралын эхний тоглолтод оролцох эсэх нь тодорхойгүй байна

SPS телевиз
2018 оны 4 сарын 30
SPS
Зураг зураг

Филадельфи Сиксерс, Бостон Сэлтикс багуудын цувралын эхний тоглолт орон нутгийн цагаар Даваа гарагийн орой явагдах хуваарьтай байгаа билээ. Тэгвэл Сэлтиксийн хамгаалагч Жэйлен Браун бэртлийн улмаас тус тоглолтыг өнжих магадлалтай байна.

Түүний хувьд Милоуки Баксын эсрэг хийсэн цувралын 7 дах тоглолтод өвдөгний шөрмөсөндөө бэртэл авч, тоглолтын сүүлийн хагаст талбайд гараагүй билээ. Шинжилгээ хийлгэхэд ноцтой бэртэл байхгүй гэсэн онош гарсан ч хэсэг хугацаанд амрах шаардлагатай болж магадгүй байгаа ажээ.

Сэлтикс багийн хувьд Гордон Хэйвард, Кайри Ирвинг гэсэн хоёр бүх одод тоглогчоо бэртэлд алдсан. Тиймээс дахин нэг тоглогчоо бэртэлд алдвал багийн гарааны бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийгдэх нь тодорхой юм.

Зураг