Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Ирээдүйн од”, “Мөрөөдлийн од” тэтгэлэгт 38 сурагч шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 30
Сурталчилгаа

Жилд хоёр удаа зохион байгуулдаг “Ирээдүйн од”, “Мөрөөдлийн од” тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-ны өдөр Хятадын банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт болж өнгөрлөө.

Энэ удаагийн хөтөлбөрийн шалгалтыг өнгөрсөн сарын 11-ний өдөр нэгдсэн журмаар авсан бөгөөд нийт 255 сурагч хамрагдсанаас 38 нь шалгарчээ. Үүнээс “Мөрөөдлийн од” хөтөлбөрт 31 сурагч шалгарсан бол үлдсэн долоо нь “Ирээдүйн од” шагналыг хүртлээ.

 

Энэ удаагийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин болон Монгол, Хятадын хэл соёл, боловсролын сангийн гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Ноён Шин Хай Мин үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ

“Монгол Хятадын хэл соёл боловсролын сангаас зохион байгуулсан 2018 оны хаврын улирлын сурагчдын тэтгэлэгт хөтөлбөрт урьд жилүүдийнхээс олон сурагч хамрагдсанд баяртай байна. Энэ удаагийн тэтгэлэгт шалгарсан сурагчдад цаашдын сурлагад нь амжилт хүсэхийн сацуу хамрагдаж чадаагүй сурагчдад цаашид олон олон боломж бий гэдгийг хэлмээр байна” хэмээсэн юм.

Энэ удаагийн шалгаруулалтад “Үй Цай”, “Хишиг”, “Хүслийн Өргөө”, “Найрамдал”, “Дархан Цайхун”, 23 дугаар сургуулийн сурагчид тэнцэж, тэтгэлэг хүртлээ.

Дээр дурдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нь жилд хоёр удаа буюу хавар, намарт зохион байгуулдаг. “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс дахь хятад хэлний хичээл ордог бүх сургуулийн онц сурлагатай, Хятад соёлыг сонирхолтой, хятад хэлний тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог сурагчид хамрагдах боломжтой бөгөөд бага, дунд, ахлах анги гэсэн гурван ангиллаар тэтгэлэг олгодог аж.

Харин “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт хятад хэлний хичээл ордог улсын сургуулиудаас ар гэрийн боломж таруу, өрхийн жилийн орлого доогуур, онц сурлагатай, дүнгээр дээгүүрт ордог сурагчдыг бага, ахлах, дунд гэсэн хэсэгт хувааж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой. Энэ удаагийн “Ирээдүйн од” хөтөлбөрт 23 дугаар сургуулийн сурагчид шалгарсан юм.

2014 оны наймдугаар сараас олгож эхэлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг найман дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй нь энэ аж. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Ховд зэрэг аймгаас нийт 2347 сурагч оролцсоноос нийт 304 сурагчид нэг сая гаруй юанийн тэтгэлэг олгоод буй юм байна.

Монгол, Хятадын хэл соёл, боловсролын сангаас үйл ажиллагаагаа өргөжүүлж, оюутнуудад зориулсан хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж эхэлсэн. 2015 оноос эхлэн нийт дөрвөн удаа зохион байгуулсан “Тэргүүлэгч од”, “Ирээдүйн эзэд” хөтөлбөрт 385 оюутан оролцсоноос 88 оюутан тус бүрд 3000-10 000, нийт 410 мянган юанийн тэтгэлэг олгоод байгаа аж.

Түүнчлэн 2015 онд “Ирээдүйн амжилт” тусгай тэтгэлгийг зарлаж, гурван жилийн хугацаанд 25 оюутанд 85 мянган юань олгож, нийт 1.5 сая юань зарцуулаад буйгаа тус сангийнхан онцолсон юм.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.