Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Оройн зуушаа зөв сонгоё

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 30
Сурталчилгаа

Ч. Оюун
Анагаах ухааны доктор (PhD)
Herbalife Nutrition компаний шим тэжээлийн зөвлөх


 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой хэмээн зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн 3 хоол, завсар хооронд нь 2-3 удаа жижиг зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс юм. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, хөнгөн, шингэц сайтай байх хэрэгтэй.

Оройн үндсэн хоолноос гадна унтаж амрахаас 1-2 цагийн өмнө буюу 20-21 цагийн үед ямарваа нэг хөнгөн зууш идэхдээ хэд хэдэн зүйлийг санахад илүүдэхгүй. Эрүүл мэндийн болон хоол тэжээлийн олон судалгааны үр дүнгээс харахад өндөр илчлэг бүхий оройн хоол, зууш нь биеийн жинг нэмэгдүүлдэг нь батлагдсан. Яг унтахын өмнөхөн илчлэг өндөр, энгийн нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэх нь шөнөдөө ойр ойрхон сэрэх, тайван бус, өнгөц унтах, өглөө нь ядарсан байдалтай босч, тухайн өдрийг эрч хүч, үр дүн муутай өнгөрөөх нь элбэг. 

Ингээд өдрийн турш цусан дахь сахарын хэмжээ ойр ойрхон хэлбэлзсэний улмаас нэг дор их хэмжээтэй идэхэд хүргэдэг. Иймээс оройн зууш сонгохдоо зайлшгүй анхаарал хандуулах нь чухал бөгөөд энэ нь таны эрүүл мэнд, гоо сайхан болоод дараа өдрийн эрч хүч, ажлын бүтээмжид шууд нөлөөлнө гэдгийг санаарай.

 

Оройдоо аливаа хүний хөдөлгөөний идэвх сулардагтай холбоотойгоор хоол хүнсээр авсан илүүдэл илчлэгийг шатаах нөхцөл боломж бага учраас оройн зуушаар аль болох хөнгөн, шингэц сайтай, ердөө 100-150 орчим ккал бүхий илчлэг агуулсан зууш сонгох нь зохимжтой. Ингээд оройн зуушны хамгийн тохиромжтой төрлүүдийг дор зөвлөж байна.     

 

Оройн цагаар тохиромжтой бус зуушны төрлүүдийг дор зөвлөж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.