Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Лас Вегас НФЛ-ийн Патриотсыг өндөр амжилт үзүүлнэ гэж таамаглаж байна

SPS телевиз
2018 оны 4 сарын 30
SPS
Зураг зураг

Лас Вегас 2018 онд Нью Энгланд Патриотс баг 11 хожил байгуулж НФЛ-ийг хожлоороо тэргүүлнэ гэж үзэж байгаа ажээ. Харин тэдний араас Филадельфи Ийглс, Питсбург Стийлерс багууд бичигдэж байгаа юм.

Гэхдээ өнгөрсөн улиралд 13 хожил, 2016 онд 14 хожил байгуулсан Нью Энгланд Патриотс багийн хувьд энэ нь тийм ч гэнэтийн мэдээ биш юм. Мөн Патриотс багийн түлхүүр тоглогчид бүгд ирэх улиралд үргэлжлүүлэн тоглох учраас амжилт нь буурахгүй байх магадлал өндөр юм.

Ирэх улиралд өндөр амжилт үзүүлэх магадлалтай өөр нэг баг бол Ийглс юм. Карсон Вэнтц бэртлээс эргэн ирснээс гадна тэд шинээр Халоти Нгата, Майк Уоллос, Майкл Бэннэт зэрэг тоглогчдыг багтаа элсүүлж чадсан.

Зураг