2018/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.00₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
17:00
S32
-15°
18:00
S32
-18°
19:00
S32
-19°
20:00
S32
-21°
21:00
S32
-22°
22:00
S32
-22°
23:00
S32
-23°
00:00
S32
-23°
01:00
S32
-23°
02:00
S32
-23°
03:00
S32
-24°
04:00
S32
-24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын нарны эрчим хүчний хөгжлийг сансраас ажиглаж болохоор болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 30
iKon.MN

Хятад улс бол дэлхийн хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгч орон. Гэхдээ тэд бас цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна. Ялангуяа нарны эрчим хүчний салбар нь тун хурдтай хөгжиж байгаа юм.

Зөвхөн 2017 онд Хятад улс 53 Гигаватт нарны эх үүсгүүр нэмсэн нь өмнөх жилийн 30 Гигаваттын өсөлтөөс үсрэнгүй нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Сүүлийн жилүүдэд нүүрс, байгалийн хийнээс гаргадаг уламжлалт эрчим хүчний зардлаас нарны эрчим хүчний зардал бага болж байгаа нь үүнд нөлөөлсөн бололтой.

Дараах хөдөлгөөнт зураглал нь NASA/USGS Landsat 8 болон ESA Sentinel-2 хиймэл дагуулуудаас 2013-2018 оны хооронд авсан зурагнуудын эвлүүлэг юм.

Эхний зураг дээр Хятадын Лоняньшиа, хоёр дахь зураг дээр Жинчань дахь нарны эрчим хүчний станцын өсөлтийг харуулжээ.

Хятадын Хөх нуур (Цинхай) мужийн 25 км.кв газар нутаг эзэлсэн Лоняньшиагийн нарны эрчим хүчний станц нь дэлхийд хамгийн томд тооцогддог.

2017 оны байдлаар Хятад улс нийтдээ $133 тэрбумын хөрөнгийг нарны эрчим хүчний салбарт оруулаад байгаа бол түүний дараа АНУ $57 тэрбумыг зарцуулжээ. Өнгөрсөн онд дэлхий дахинд зарцуулсан сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын 48 хувь нь нарны эрчим хүчний салбарт ноогдсон байна.

 

Эх сурвалж: Mashable

 

x