Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад багтсандаа туйлын таатай байна. 

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг 2001 оноос эхлэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай болсон бөгөөд Мобиком Корпорацийн нийт хамт олон энэхүү нэр хүндтэй шагналыг 2001 оноос хойш жил бүр хүртсээр ирсэндээ бахархалтай байдаг.

 

Мобиком Корпораци үйлчилгээ, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын ажлуудаараа өнгөрсөн хугацаанд олон шагнал авсан бөгөөд хамгийн сүүлд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг “Оны Онцлох Энтрепренер” шалгаруулах ёслолын арга хэмжээний Тэргүүн шагнал болох “Гран При”-г хүртсэн юм. 

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Мобиком Корпораци нь нийт хоёр их наяд гаруй төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсын үүрэн харилцаа холбооны салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд зарцуулж, улс орон даяар шинэ ажлын байрууд тасралтгүй бий болгосоор ирсэн билээ. Түүнчлэн энэ хугацаанд 6.7 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж, 600 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. 

Бид цаашид уг хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж, айл өрх, аж ахуй нэгжүүдэд хамгийн найдвартай харилцаа холбооны үйлчилгээг үзүүлсээр байх болно. Өнгөрсөн жил бид  орон даяар 4G LTE сүлжээнийхээ хамрах хүрээг тэлж, LTE Advanced буюу хөдөлгөөнт интернетийн дараа хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэглэгчдэдээ хүргэсэн билээ. Бидний амжилтын үндэс болсон Мобиком группийн нийт хамт олон болон Монгол орон даяарх нийт хэрэглэгчдэдээ талархал дэвшүүлье.

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.