Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 30
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2018 оны 4-р сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт болж, нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн ХасБанкийг үндэсний хэмжээний шилдэг 100 Аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарууллаа.

 

17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтын ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл орж ажилласны дээр эдгээр байгууллагын 2017 оны албан ёсны тоон үзүүлэлтэд тулгуурлан ТОП-100 ААН-ийг шалгаруулсан байна.

Компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар салбартаа тэргүүлэгч ХасБанк нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй 89 салбар нэгж, цахим сувгаар дамжуулан 700 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүргэж Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

 

Олон улсын үнэлгээний Фитч, Мүүдиз агентлагуудаас ХасБанкны зээлжих зэрэглэлийг оны эхэнд МУ-ын зэрэглэлтэй адилаар “Тогтвортой”-оос “Эерэг” төлөв рүү шилжүүлж, B3 болгон сайжруулснаар ХасБанк системдээ хамгийн сайн зэрэглэлтэй банкуудын нэг болсон нь үүний давхар баталгаа юм.

2017 онд ХасБанк нийт орлогынхоо 66% буюу 208.4 тэрбум төгрөгийг харилцах, хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд болон эх үүсвэр олгогч санхүүгийн байгууллагад хүүний орлого, 21% буюу 67.4 тэрбум төгрөгийг дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр, 1300 ажилтны цалин хөлс, 10.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төлөх зэргээр нийт 314 тэрбум төгрөгийн үнэ цэнийг ард иргэдийн амьдрал, эдийн засагт бий болгожээ.

Мөн өнгөрсөн онд дэлхий дахинд нэр хүндтэй Global Finance, The Banker сэтгүүлүүдээс ХасБанкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тус бүр 3 дахь удаагаа тодруулсан нь бидний хичээл зүтгэл, хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг байлаа.

 

Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.