Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК дахин шилдгээр шалгарав

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Үндэсний анхны төмөрлөгийн үйлдвэр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай хийж байгаа билээ.

Бид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хөрөнгө оруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж, эх орны бүтээн байгуулалтад нөлөөлөхүйц цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн салбараа манлайлан ажиллаж ирсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг дахин Монгол Улсын “ТОП-100” аж ахуй нэгжийн нэгээр нэрлэн цом, өргөмжлөлийг гардууллаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх бидний чин эрмэлзлийг дэмжин хамтран ажилладаг нийт харилцагч байгууллагууддаа баярлалаа.

 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.