2018/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
17:00
S102
19°
18:00
S45
18°
19:00
S45
17°
20:00
S102
15°
21:00
S44
14°
22:00
S28
13°
23:00
S28
13°
00:00
S44
12°
01:00
S44
12°
02:00
S44
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д таван жил суралцаж авсан дээд мэргэжлийн дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэхээр боллоо

ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг үндэслэн тушаал гаргалаа. 

Үүнд, Монгол Улсын иргэдийн ОХУ-д тав ба түүнээс дээш жил суралцан авсан мэргэжилтний зэрэг олгосныг гэрчлэх дээд мэргэжлийн боловсролын дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Мөн болзол хангасан иргэдийн хүсэлтийг судлан, магистрын зэрэгтэй дүйцүүлэх эсэх талаар лавлагаа гаргаж, нарийвчилсан бүртгэлд авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргаланд үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ

x