Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол орны хөрсөнд ургуулсан түүхий эдээс гаргаж авсан цэвэр бүтээгдэхүүн

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

APU Company харилцагч нартаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлээ танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ нь харилцагчидтайгаа цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, санал сэтгэгдэлээ солилцох, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй юм.

Энэхүү ажлын хүрээнд APU Company харилцагч нараа хүлээн авч "НАТУР АГРО" спиртийн үйлдвэр, болон архи, пивоны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Мөн харилцагчид Монголдоо нэгдүгээрт, Азидаа эхний тавд эрэмбэлэгдэх “Ложистик” төвийн үйл ажиллагааг үзэж сонирхсон билээ.

Уг танилцах аяллын үеэр харилцагч нараа сургалтад хамруулж, тэдэнд товч мэдээлэл хүргэсэн юм. Тухайлбал уг мэдээлэлдээ APU Company-н “3 ЧАНАР”-ыг онцлон танилцуулсан.

Эхний ЧАНАР: 94 ЖИЛИЙН ТУРШЛАГА
 

Хүнсний ууган, манлай үйлдвэр АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй өргөжин тэлсээр ирсэн. 1927 оноос Чех улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шар айраг үйлдвэрлэж эхэлсэн бол 1958 онд Шар айрагны үйлдвэрт хөргөлт, даралтат хийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, механикжсан урсгал шугамыг ашиглалтад оруулсан нь тухайн үедээ томоохон техник технологийн дэвшил байв. Удалгүй 1961 оноос Хийжүүлсэн амтат ундаа, Жанчивлангийн рашаан савлах цехийг шинээр байгуулсан.

2003 онд Архи болон Шар айрагны үйлдвэрийн хуучин барилга, шугам сүлжээ, техник, технологид иж бүрэн шинэчлэл хийж, “Ерөөл” брэндийг зах зээлд гаргасан нь их өөрчлөлтийн жил болон тэмдэглэгдэн үлджээ.

Үйлдвэрлэлээ өргөжүүлэн тэлэхээс гадна хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж буй APU Company цаашид амжилтаа бататгаж, хүнээ дээдлэн, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ төгөлдөржүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа Төгс биелүүлэхийн төлөө зорьж ажиллаж байна.

Удаах ЧАНАР: АЮУЛГҮЙ БАЙДАЛ
 

Өнөөгийн зах зээлд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанар аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөх болсон. Тухайн үйлдвэрлэгч чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэхийг ОУ-ын стандартыг нэвтрүүлсэн эсэхээр хэмжих нь ч бий.

APU Company Монголын тэргүүлэгч компанийн хувьд анх удаа буюу 2011 онд “ISO 22000” “Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо”-г нэвтрүүлсэн. Уг бүлэг стандарт нь түүхий эдээ хүлээн авахаас хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртэлх өргөн хүрээг хамарсан байдаг. 

Үйлдвэрлэл, бүтээгдэхүүн түгээлтийн шат дамжлага бүрт тогтсон стандартыг нарийн чанд мөрдсөнөөр чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх боломж бүрдэж буй юм. Мөн үйлдвэрлэлийн явц байгаль орчинд ээлтэй явагдаж байна.

Гурав дахь ЧАНАР: ТҮҮХИЙ ЭД/УЛААНБУУДАЙН АЛЬФА СПИРТ/

Хүнсний спиртийг химийн үзүүлэлтээс нь хамааруулан Альфа, Тансаг, Онцгой, Дээд гэж ангилдаг. Зөвхөн буудай, хөх тариа, тэдгээрийн холимогоос гарган авдаг Альфа ангилалын спиртийг Олон Улсад хамгийн дээд зэрэглэлийн, хамгийн чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг. 

APU Company бүх брэндийн архиа зөвхөн альфа зэрэглэлийн цэвэр спиртээр найруулдаг.

APU Company бүх брэндийн архиа зөвхөн “НАТУР АГРО” үйлдвэрт үйлдвэрлэсэн альфа зэрэглэлийн цэвэр спиртээр найруулдаг гэдгээрээ бусад үйлдвэрлэгчдээс ялгардаг билээ.

Натур Агро спиртийн үйлдвэр нь 2008 оны 10 сард бүрэн ашиглалтад орсон бөгөөд Герман улсын Шмитт фирмийн бүрэн автомат ажиллагаатай, технологийн процессыг компьютерээр удирдан явуулдаг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хоногт 38 тн спирт үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.

Альфа зэрэглэлийн спиртийн үндсэн түүхий эд нь Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан улаанбуудай юм. Улаанбуудайг устай хольж исгэх явцад нүүрсхүчлийн хий ялгардаг. APU Company “ISO 14001” “Байгаль орчны удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлсэн гэдэг утгаараа байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг. Тиймээс Итали улсын бүрэн автомат ажиллагаатай цагт 500 кг нүүрсхүчлийн хий боловсруулах чадалтай төхөөрөмжийг ажиллуулдаг бөгөөд 99.9% цэвэршүүлсэн нүүрсхүчлийн хийг хийжүүлсэн ундаа, пивоны үйлдвэр болон бусад үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг.


Хүнсний ууган, манлай үйлдвэр АПУ ХК хэрэглэгчдэд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьж ажилладаг. Тэд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд зэрэглэлийн түүхий эд хэрэглэж, үйлдвэрлэлийн алхам тутамд аюулгүй байдлыг эрхэмлэх ёстой гэдгийг 94 жилийн туршлагаараа мэднэ.

Тиймээс ч Монголдоо анхлан альфа зэрэглэлийн спиртийг үйлдвэрлэж эхэлжээ. Альфа зэрэглэлийн спиртийг олон улсад хамгийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг бол  APU Company бүх брэндийн архиа зөвхөн альфа зэрэглэлийн цэвэр спиртээр найруулдаг байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.