• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:21 2018/04/27

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ.

Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд үг хэллээ. 

Хэн нь хүүхдэд илүү хайртай вэ гэдэг шоу хийх хэрэггүй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хэн нь хүүхдэд илүү хайртай вэ гэдэг шоу хийх хэрэггүй. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох эсвэл нийтэд нь олгох нь аль нь илүү ашиг тустай вэ гэдгийг нэн тэргүүнд бодолцож үзэх хэрэгтэй.

Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. Ер нь бол хүүхдийн мөнгөний асуудалд хөнгөн хандаж болохгүй" гэлээ. 

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхэд эхлээд анхаараач

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эдийн засгийн өсөлт гарсан ийм тохиолдолд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхэд эхлээд анхаараач гэж хэлмээр байна.

Дараа нь хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлыг ярих нь зөв" гэв. 

12:44 2018/04/27

228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох шийдвэрийг Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаас гаргаж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Зорилтот бүлэг гэж хүүхдэд байхгүй. Монголд баян, ядуу гэсэн хүүхдийн ойлголт байх ёсгүй.

Хүүхдэд олгох мөнгө бол Монгол хүүхдийн төлөө зориулж байгаа хөрөнгө оруулалт. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох гэж ОУВС-тай хэлэлцээр хийсэн чинь худлаа.

2020 онд сонгуулийн өмнө дахиад л ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр хүүхдэд мөнгийг 100 хувь олгохоор боллоо гэж ярих вий. ОУВС манай улсын хүүхдэд олгох мөнгийг мэддэг болсон юм уу" гэлээ. 

Хүүхдийн мөнгөө ялгаварлахгүй олгоосой

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Манай улсын Засгийн газар хүүхдийн мөнгөний асуудал дээр маш ухаалаг шийдвэр гаргамаар байна.

Хүүхдийн мөнгийг 80 хувьд болон, бүх хүүхдэд олгох асуудлыг хоёуланг нь хэлэлцэх нь зөв. Хэлэлцэж байх хугацаандаа судлаад шийдэх ёстой. Одончимэг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд байхдаа хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар огцорч байсан шүү. Хүүхдийн мөнгөө ялгаварлахгүй олгоосой" гэв. 

ОУВС болон банкнуудтай хэлэлцээр хийж хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргасан

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох санал бодитой ажил хэрэг болвол зөв зүйтэй зүйл болно. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно гээд тохирчихсон байсан. Үүнээс хойш иргэдээс хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтээ ихээр ирүүлсэн.

Улстөрийн хувьд ч энэ талаар чиглэл гарсан. Үүнээс хойш дөрвөн сарын турш ОУВС болон банкнуудтай хэлэлцээр хийж хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргасан" гэлээ. 

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм. 

13:21 2018/04/27

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ.

Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд үг хэллээ. 

Хэн нь хүүхдэд илүү хайртай вэ гэдэг шоу хийх хэрэггүй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хэн нь хүүхдэд илүү хайртай вэ гэдэг шоу хийх хэрэггүй. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох эсвэл нийтэд нь олгох нь аль нь илүү ашиг тустай вэ гэдгийг нэн тэргүүнд бодолцож үзэх хэрэгтэй.

Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. Ер нь бол хүүхдийн мөнгөний асуудалд хөнгөн хандаж болохгүй" гэлээ. 

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхэд эхлээд анхаараач

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эдийн засгийн өсөлт гарсан ийм тохиолдолд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхэд эхлээд анхаараач гэж хэлмээр байна.

Дараа нь хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлыг ярих нь зөв" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.103] 2020/3/11
Хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүйг байгаль шаарддаг. Тэгш орчинд индиго хүүхэд төрдөггүй чингисийн хөх цэргүүд гэж нострадамус зөгнөсөн нь индиго кристал z үеийнхэн юм. Монголд цөөн баячууд л байна эд нар эдээр баян боловч оюуны боловсролоор ядуу мөнгөө буруу зүйлд зарцуулдаг өөрийгөө хөгжүүлдэггүй тэнэгүүдээр засгын газар дүүрч
0 | 0 Хариулах
Зочин [99.203.14.231] 2018/4/29
Хүүхдүүдийг ялгаварлахаа зогсоо. Хүүхдүүдийн эрхийг зөрчихөө зогсоо Төсвийн мөнгөө бүү шамшигдуул Өөрсдийнхөө тансаглалаасаа татгалз.
0 | 0 Хариулах
12 [203.15.208.22] 2018/4/27
Яг үнэндээ хүүхдийн мөнгө гээд байгаа нь нэг таваг хоолны л мөнгө. Арай хэмнэвэл 2 таваг хоол болно. Нэг хүүхдэд ийм л хэмжээний мөнгө оногддог бөгөөд үүнийг шийдэх гэж эд нар тархиа гашилгаж байгаа юм. Монголын 3 сая гаран хүний хэдэн хувь нь хүүхэд билээ дээ!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/4/27
Хэдэн хүүхдийнхээ хоол ундны мөнгийг валютын сангаас (хөрөнгөтний луйварчидаас) зөвшөөрөл авч өгдөг манайх шиг улс байна уу. Тусгаар улс орон мөн үү ингэхэд МОНГОЛ минь.
0 | 0 Хариулах
ЭРДЭНЭБАТ [66.181.182.128] 2018/4/27
АН-ынхан ийм байдалд хүргэсэн болохоор өөр арга байхгүй шт, арай гэж нааштай юм болоод ирэхээр улс орон дампууруулсан хулгайчид нь солиоролдоод эхэлдийн??? АМ.ДОЛЛАР 1000 БОЛНО ГЭСЭН ЭЭ БОЛГОЧИХГҮЙ ХУДЛАА ШААГАА БИЗДЭЭ
1 | 0 Хариулах
ан ман -д ялгаагүй [202.131.227.82] 2018/4/27
Энд нам нэг их хамаагүй болсон гэдгийг хүн болгон ойлгоосой. Нам тэгж худлаа талцаж тоглож байгаа болохоос бүгд идсэн уусан эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйг худалдахад гар бие оролцсон. Өрийг нь бид болон ирээдүй үрс үйл лайгаараа үүрнэ.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.3.78] 2018/4/27
5 хан сая хүнтэй Норвегичуудыг хар. Төрөлт бага ч амьдралын чанараараа дэлхийд №1
0 | 0 Хариулах
Зочин [182.160.3.78] 2018/4/27
Эрдэнэ ван Ардчилсан намыхан хүн амаа өсгөх бодлого гэж шааах юм. Солонгосд явж ажиллах шинэ үеээ бэлдэх гэж байгаа юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [182.160.35.112] 2018/4/27
Эрдэнэбат хогийн амьдралаас тасарчихсан байна Баян ядуу хуухэд байнаа Ойлголт байх есгуй гээд ядуу хуухэд байхгуй болчихгуй Хуухдууд тэрийг чинь оорсдоо мэдээд сургуулиуд дээр баян ядуу гээд бие биеэ ялгаварлан гадуурхаж харьцдаг Маш их газар авсан Тийм учраас тороос эхний элжинд ядуу орхуудийн хуухдийг дэмжих естой юм
3 | 0 Хариулах
Зочин [182.160.3.78] 2018/4/27
Хүүхэд төрөөдл төрөөдл тэдэнд зориулсан дэд бүтэц хот, амьдрах байр орчин, чанартай хоол хүнсээр тэжээх хөрөнгө мөнгө, эмнэлэгийн хүрэлцээ, сайн боловсролын тогтолцоо, том болоод ажиллаж амьдрах Монголд байна уу?
2 | 0 Хариулах
Зочин [182.160.3.78] 2018/4/27
Хүн амаа хэт өсгөөд ирэхээр улс орон ядуурч туйлддаг.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.3.78] 2018/4/27
Монгол хэлээ ч мэдэхгүй Англи Америк сургуульд сурч байна аа. Өөрийн чинь хүүхдүүд Гэр хорооллын хүүхдүүдтэй тоглох уу.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.3.78] 2018/4/27
Энэ 3 цохилтын даадаг байх хэрэгтэй гэсэн шдээ. Өөрөө даах юм болов уу даа хаха
0 | 0 Хариулах
Зочин [182.160.3.78] 2018/4/27
хаха Маршалын гүүрны баруун тийшээ Хэт Баян хүүхдүүд амьдарч байна аа.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.143] 2018/4/27
chamd ognoo, aa chamd bol ogohgui ee. geel.
0 | 0 Хариулах
AN [66.181.182.128] 2018/4/27
ANii baasiig tseverelej duusaad ireheer olon 7 yum hutsaldah yum aa neeree
1 | 0 Хариулах
12 [203.15.208.22] 2018/4/27
Чи битгий хуц. Тэгвэл танай намын [хориотой үг] АН -ынхаас илүү үнэртэй өмхий байвал яах уу! Төлгөн коммунист минь.
0 | 0 Хариулах
irgen [49.0.212.233] 2018/4/27
Xvrelbaatar gyai xvvxdevvd alga vzexgvi bayanyadyy gexgvi mungiig ug.chunuu karmanaas garaxgvi.chu ter bymaar n lyibardaad odoo syydal deeree denjgunej baigaa buz dee.chunuu xiisen byzar chun ydaxgvi ulchulegdex bolno.xvvxdiin mungiig ugvvl chi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.59] 2018/4/27
Амьдрал дээр байнаа, Монголчуудын 70-80 хувь туйлын ядуу аь зогоож байна! Хэний гавьяа бэ?????
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.33] 2018/4/27
өө тэр чинь байгаа улс төрчид та нар өөрсдөө бий болгосон. бүх юман дээр байгаа. явдаг сургууль цэцэрлэгээс өгсүүлээд.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.213] 2018/4/27
яг үнэн. жинхэнэ попдоно гэдэг чинь энэ үү? гудамжны хүүхдүүд, англи амеикийн сургуульд сурдаг хувийн жолоочтой хүүхдүүдийн яг адилхан гээд байгаа юмуу, энэ гамин?
4 | 0 Хариулах