Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Стефен Көрри цувралын эхний тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй

SPS телевиз
2018 оны 4 сарын 27
SPS
Зураг зураг

Голден Стэйт Уорриорс баг орон нутгийн цагаар Бямба гарагийн орой плэйоффын 2 дугаар шатны цувралын эхний тоглолтоо хийх хуваарьтай байгаа билээ. Тэд плэйоффын 2 дугаар шатанд Энтони Дэвисээр ахлуулсан Нью Орлеанс Пэликанс багтай таарсан.

Тэгвэл Уорриорс багийн лидер Стефен Көрри цувралын эхний тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ. Көрригийн хувьд 3 дугаар сарын 23-нд бэртэл авснаасаа хойш анх удаа бүтэн талбайн бэлтгэлд оролцсон байна. Бэлтгэл дээр тун сайн тоглож байсан хэдий ч багийн дасгалжуулагч Стив Кэрр багийн лидерээ талбайд гаргах гэж төдийлөн яарахгүй байгаа ажээ.

Ирэх Баасан гарагт дахин эмчийн үзлэгт орсноор плэйоффын 2 дугаар шатны эхний тоглолтод оролцох эсэх нь тодорхой болох ажээ.

Зураг