Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монос Косметик ХХК ТУЗ-ийн дарга Х.Солонго: Эмэгтэйчүүд гоо сайхнаа цаг хугацаанд алдахгүй байх бүрэн боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Манай улсын гоо сайхны салбарт  импортын бүтээгдэхүүн ноёлож байгаа өнөө үед гоо сайхны салбар  маш том өрсөлдөөний талбар болж байна. Харин энэ талбарт тасралтгүй сайжирч, өөрийгөө байнга хөгжүүлж, цаг ямагт шинэчлэлийг эрэлхийлж байдаг “тамирчин” л ялдаг.
Дотоодын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Монос Косметик компани бүтээгдэхүүнүүддээ эрс шинэчлэлтүүдийг хийж байгаагаараа энэ салбартаа “ялагч” нь юм. Үйл ажиллагаандаа чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн нь Монголын гоо сайхны салбарт анхдагч болж, дотоодын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжтай болсон.
Мөн бүтээгдэхүүн бүртээ технологийн шинэчлэлтүүдийг хийж, органик бүтээгдэхүүний орцыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн зэрэгцээ дизайн сав баглаа боодлын хувьд импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц эрс шинэчлэлтүүдийг хийж байгаа нь үндэсний үйлдвэрлэгч шилдэг энтрепренер компани гэдгийг нь бэлхнээ гэрчилнэ. Харин энэ удаад хэрэглэгчиддээ дахин нэг бэлэг барьж байгаа нь Биоген брэндийн үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдийн шинэчлэлт юм. Энэ талаар Монос Косметик компанийн ТУЗ-ын дарга Х.Солонго захиралтай ярилцсанаа хүргэе.


-Бүтээгдэхүүний ре-брэндинг гэж юуг хэлдэг вэ.  Энэ удаагийн Биоген брэндийг хэрхэн шинэчилсэн талаар яриагаа эхлье?
-Манай брэндүүд хэрэглэгчдийн итгэлийг олж чадсан бүтээгдэхүүн байх ёстой гэж бид хардаг. Брэндийг бүтээхийн тулд хамгийн эхний алхам нь хэрэглэгчээ ойлгож, мэдрэх явдал юм. Тиймээс бид хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг хийж эхэлсэн.

Энэ судалгаанаас хэрэглэгчээ ойлгоно. Хэрэглэгчийг ойлгосноор трендээ мэдрэн, зах зээлээ үнэлэх боломжтой болдог. Ингээд цаашид брэндингийнхээ үнэ цэнийг тодорхойлж, төлөвлөснөөр ре-брэндингээ үе шаттайгаар хийж эхэлдэг. Хэрэглэгчийн хандлага, хүсэлт, хүлээлтийг ойлгосноор бүтээгдэхүүний технологийн шийдлээ гаргаж, судалгаагаа эхэлдэг гэсэн үг.

Харин энэ удаад Биоген брэндийн өөрчлөлтийг  хийхдээ хамгийн гол фокуслаж ажилласан зүйл бол бүтээгдэхүүний чанар, савлагаа, шинэ үеийн технологийг нэвтрүүлэх байсан. Ерөнхийдөө 1,5 жилийн судалгааны үндсэн дээр Биоген брэндийн шинэчлэлийн ажлыг эхлүүлээд, дуусгаж байгаа нь энэ юм. Нэлээдгүй их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан энэхүү ажлын ард гарч чадсандаа бид баяртай байна.

-Брэндийн шинэчлэлт амжилттай болсныг хэрэглэгчдийн сэтгэл ханамж харуулах байх. Шинэчлэлт хийж байхдаа туршилтуудыг хэрхэн хийдэг вэ?
-Биоген брэндийн шинэчлэлтийн ажлын хүрээнд хэд хэдэн удаагийн туршилт хийсэн. Эхлээд бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө онолын судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж, дараа нь бүтээгдэхүүний орц найрлагыг томъёолон гаргана.

Үүний дараа туршилтын ажлууд хийгддэг гэсэн үг. Их цаг хугацаа шаардан, бодож төвлөрөх үе олон бий. Үүнийхээ дараа хамгийн сайн болсон хувилбараа брэнд менежерт өгч хэрэглэгчээс судалгаа авдаг. Хэрэглэгчийн судалгаан дээр үндэслэн  сайжруулах шаардлагатай бол дахиад л туршилтын ажлууд хийгдэнэ.

Ингээд хэрэглэгчийн судалгаа эерэг сайн гарсан тохиолдолд үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил эхэлдэг.

-Биоген бол үрчлээний эсрэг үйлдэлтэй, өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй, олон жилийн настай,  Монос Косметик компанийн ууган брэндийн нэг. Ер нь үрчлээний эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол онцлог нь юу байдаг вэ. Үр дүн хамгийн чухал байх?
-Арьсны гүний давхаргуудыг үе үеэр нь шинэчилж эсийн түвшинд нөлөөлж чаддаг байх нь үрчлээний эсрэг бүтээгдэхүүний онцлог юм. Үрчлээ гэдэг ямар ч хүний хувьд залуу нас өнгөрч байгаагийн шинж тэмдэг гэж хэлж болно.  

Ялангуяа эмэгтэйчүүд гоо сайхнаа цаг хугацаанд алдаж эхэлдэг үе бол 30-аас дээш нас.  Харин энэ үед хүний арьсанд хамгийн хэрэгтэй зүйл бол гиалуроны хүчил.  Энэ нь хүний биеийн бүхий л хэсэгт байгаа газрынхаа чийгийг өөртөө татаж цэлцэгнүүр хэлбэртэй оршиж байдаг нэгдэл. Чийг дутагдалтай байгаа хэсэгт чийгшил өгөх үүрэгтэй.

60 кг жинтэй хүнд гэхэд өдөрт 12 гр орчим гиалуроны хүчил хэрэгтэй ба үүний 1/3 нь өдөр бүр бодисын солилцоонд оролцож байдаг. Мөн нас ахих тусам энэ нэгдэл их хэмжээгээр алдагдаж байдаг. Иймээс эмэгтэйчүүд алдагдсан гиалуроны хүчлээ зайлшгүй гаднаас ямар нэг зүйлээр нөхөх шаардлагатай болж байгаа юм. Энэ асуудлыг шийдэхээр бид гиалуроны хүчил болон коллагентэй, чийгшүүлэх чадвар өндөр хөгшрөлтйн эсрэг арьс арчилгааны тос, зовхины тос, серум, гарын тос гэсэн 4 бүтээгдэхүүнээс бүрдсэн сетийг гаргасан.

Гиалуроны хүчлийг уух болон гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохыг 2007 онд Дэлхийн хоол хүнс, эмийн байгууллага аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс манай бүтээгдэхүүний хувьд коллаген, гиалуроны хүчлийг зэрэг агуулсан, ши самрын тостой, парабен, спиртийн агууламжгүй, хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй хамгийн чухал орцуудыг агуулснаараа онцлогтой.

Мөн хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн усан суурьтай, арьсанд хурдан шингэдэг хэрнээ тослоггүйгээр чийгшүүлдэг, үрчлээг багасгадаг, нэмж үрчлээтэхээс сэргийлэх үйлчилгээтэй байхаар зохион бүтээгдсэн.

-Дэлхийн хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүний арьсанд элдэв өвчлөл үүсгэхээргүй, орц найрлагын хувьд  химийн бодис ороогүй, органик байгалийн гаралтай байх чиг хандлага руу шилжсэн. Монос Косметик компани Биоген брэндийг дахин бүтээхдээ үүн дээр хэр анхаарч ажилласан бэ?
-Биоген брэнд анх 2008 онд гарч байсан. Энэ жил 11 жилийн ойн дээрээ бид бүтээгдэхүүнийхээ ребрэндингийг хийж байна. Дэлхий даяар гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ эрс өөрчлөгдөж байгаатай холбоотой гоо сайхны брэндүүд ч ялгаагүй трендээ дагаад 2 жил тутам технологийн сайжруулалт хийхийг шаарддаг.  

Бид ч мөн адил 11 жилийн өмнөх бүтээгдэхүүн дээрээ орчин үеийн чиг хандлагыг судалснаар технологийн шинэчлэлийг амжилттай хийсэн. Манай бүтээгдэхүүн найрлагын хувьд илүү органик, эрүүл арьсыг бий болгоход чиглэгдсэн гэж хэлж болно. Иймдээ ч бид энэ тал дээр  дэлхийн хэмжээнд гоо сайхны салбартаа тэргүүлэгч Солонгос улсын  гоо сайхны бүтээгдэхүүний судалгааны багтай хамтран ажиллаж байна.  

2018 онд бид нийт 15 бүтээгдэхүүнийг шинээр гаргахаар төлөвлөөд байгаа.  Мэдээж эдгээр бүтээгдэхүүн ОУ-ын стандарт шаардлагын дагуу хүний биед тохирсон орц норм, технологийн шийдлийн дагуу хийгдэнэ. Одоогоор бүтээгдэхүүнүүд маань судалгааны шатандаа явж байгаа учраас бэлэн болж гарсны дараа бид хэрэглэгчиддээ нарийн тодорхой мэдээллийг өгөх болно

 

-Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн эрүүл ахуй, чанарын шаардлагад нийцсэн эсэхийг хэрхэн шалгадаг вэ. Хэрэглэгчид чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг яаж таних вэ?
-Гоо сайхны бүтээгдэхүүнд хамгийн чухал нэг зүйл бол эрүүл ахуй, чанар юм. Бүтээгдэхүүний чанар өөрөө эрүүл ахуйтай шууд холбоотой учраас энэ бол нэгдмэл нэг ойлголт. Нүүрний тос, сүүн шингэн л гэхэд эмульсэн бүтээгдэхүүн учраас бохирдох л юм бол бактери нянг үүсгэх таатай орчин нь болж өгдөг учраас бохир гараар барихгүй байх, хэрэглэж буй сав, тоног төхөөрөмжийг ариун байлгах, хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн дүрмийг баримтлах шаардлагатай байдаг.

Манай үйлдвэр эдгээр зүйлсийг нарийн баримталж ажилладаг. Мөн бүтээгдэхүүний чанарын шаардлага хангасан эсэхийг үйлдвэрийн албанаас шалгаснаар стандарт агуулахад бэлэн бүтээгдэхүүнээ шилжүүлэх, тэр нь цаашлаад хэрэглэгч, харилцагчдад хүрдэг.  Үүнийхээ хүрээнд бид Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг компанидаа амжилттай нэвтрүүлээд байгаа юм.

Үйл ажиллагаандаа удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, байгууллагын соёлыг бий болгон ажиллаж байна.

-Монос Косметик компанийн бүтээгдэхүүнүүдийн гол онцлог нь юу вэ. Та компанийнхаа алсын хараа, бүтээгдэхүүний цаашдын чиг хандлагыг юу гэж тодорхойлох вэ?
-Бид шинжлэх ухааан үйлдвэрлэлийг хослуулж бүтээгдэхүүнээ гаргадаг. Өдгөө Монголдоо гоо сайхны үйлдвэрлэлийн салбарт 28 жилийн түүхтэй, мэргэжлийн түвшний баг ажилладаг гэдгээрээ илүү найдвартай юм болов уу гэж хардаг.

Мөн бид энэ жилээс эхлэн бүтээгдэхүүний технологийн R&D дээрээ Солонгосын Daegu Haany их сургуулийн гоо сайхны шинжлэх ухааны тэнхимтэй хамтран ажиллаж байгаа. Манай компанийн ерөнхий технологичийн хувьд саяхан Солонгост очиж шинэ бүтээгдэхүүнийхээ технологи, судалгаан дээр ажиллаад ирсэн. Харин одоо үүнийгээ үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн бид цаашдаа өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ экспортлох, олон улсад таниулах зорилготой. Үүний хүрээнд  компанийн стратегийг товч бөгөөд ойлгомжтой байлгах, мэдлэгт тулгуурласан, салбартаа шинийг санаачлагч,  гоо сайхны үйлдвэрлэлийн тэргүүлэгчийнхээ байр суурийг хадгалан илүү хөгжиж өсөн дэвжихийг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.