Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Швед довтлогч Златан Ибрагимович ДАШТ-д оролцохгүй

SPS телевиз
2018 оны 4 сарын 27
SPS
Зураг зураг

Эл Эй Галакси багийн довтлогч, Манчестер Юнайтед клубын тоглогч асан Златан Ибрагимович саяхан өгсөн ярилцлагадаа энэ зун ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохгүй гэж хэлжээ.

Шведийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ларс Рихт Златан Ибрагимович энэ зун Швед улсын шигшээ багт тоглохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Одоо 36 настай Златан 2016 оны Европийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад улсынхаа шигшээ багаас зодог тайлсан билээ. Шведийн домогт довтлогч Златан Ибрагимович шигшээ багийнхаа төлөө 116 тоглолт хийж, 62 гоол бүртгүүлсэн юм. Тэрээр 2002, 2006 оны ДАШТ-д оролцож байсан билээ.

Өвдөгний бэртлийн улмаас Манчестер Юнайтед клубт тоглосон сүүлийн улиралдаа төдийлөн сайн тоглож чадаагүй Златан өнгөрсөн сард Эл Эй Галакси клубт дэбутээ сүр дуулиантайгаар хийсэн.

Зураг