Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд автомашин болж хувирдаг робот бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Японы нэгэн компани саяхан 60 секундын дотор спорт автомашин болж хувирдаг “Transformer” маягийн хүн дүрст робот бүтээснээ үзүүлжээ. 

“J-deite RIDE” нэртэй уг роботыг Brave Robotics компанийн гүйцэтгэх захирал, анимэ киноны фэн Кэнжи Ишида өөрөө санаачлан бүтээсэн байна.

Цагаан судалтай, хөх өнгийн робот нь 3.7 метр өндөр, 1.6 тонн жинтэй бөгөөд хоёр хүний суудалтай автомашин болж хувирдаг ажээ.

Зарим хүмүүс үүнийг “хэтэрхий өндөр өртөгтэй зугаа” гэж үзэж байгаа бол Ишида бусдад урам өгөх үүднээс бүтээсэн гэж тайлбарласан байна.

Уг роботыг тавдугаар сарын 5-ны өдөр Точиги мужид нээгдэх Twin Ring Motegi арга хэмжээний үеэр нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Japan Today