2018/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
17:00
S102
19°
18:00
S45
18°
19:00
S45
17°
20:00
S102
15°
21:00
S44
14°
22:00
S28
13°
23:00
S28
13°
00:00
S44
12°
01:00
S44
12°
02:00
S44
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулийг буруу тайлбарлаж байна

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 27
Үндэсний шуудан

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх тухай маргаан гараад байна. Нэг талаас АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилогддог гэж байгаа. Мөн одоогийн даргын хувьд нөхөн томилогдсон тул өмнөх даргын үлдсэн хугацааг дуусгаад ажлаа өгөх ёстой гэдэг байр суурь ч гарч байна?

-Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно" гэсэн байгаа. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж байдаг. 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа гэдэг нь зургаан жилийг хэлж байгаа юм. Тэгэхээр хэрвээ нөхөн томилогдсон тохиолдол гарвал зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санаа байна.

-Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөр хуулиудын заалтыг иш татаж тайлбарлаж байсан санагдаж байна?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуай Төрийн албаны тухай хуулийг эшэлж төсөөтэй байдал үүсгэн тайлбарлаж байна лээ. Тэр нь буруу. Төрийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйл дээр “Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол эрх бүхий этгээд өер хүнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д оруулна" гэж байдаг. 72.2 дээр “Энэ хуулийн 72.1-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэсэн бий.

Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийнх дээр болохоор “өмнөх гишүүний” гэдэг үг оруулаад тодорхой заагаад өрчихсөн байгаа биз. Мөн олон нийтийн дунд ч Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын болон гишүүний тухай асуудлыг эш татсан яриа гарч байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2 дээр “Энэ хуулийн 15.1-д заасны дагуу томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна” гэж байгаа.

Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааж байгаа нөхөн томилогдож байгаа тохиолдолд өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж тодорхой заачихсан.

Харин Авлигын эсрэг хуулийн 21.5 дээр эсрэгээрээ өмнөх даргын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тэр хүн нөхөн томилогдсон бол тэр хугацаанд нь биш харин зургаан жилээр байна шүү гэдгийг тайлбарлаад өгчхөж байгаа юм. Тэгэхээр энэ чинь төсөөтэй жишиг биш болчхож байна. Тийм учраас “Төрийн албаны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуультай адилтгаж үзнэ. Ийм учраас одоогийн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан” гээд байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн дагуу биш, хуулийг буруу тайлбарлаж байгаа асуудал.

-Тэгвэл хуулийг буруу тайлбарлах нь ямар хэрэгтэй юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа үйл ажиллагаануудыг ерөнхийд нь харахаар тодорхой хэмжээгээр улстөржсөн, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлахыг зорьсон ийм эрмэлзэл байна уу даа гэж бодогддог. Тодотгон хэлбэл, зөвхөн энэ асуудал биш цаазаар авах ялын тухай асуудал гэдэг ч юм уу. Урагшаа хараад үйл ажиллагаагаа явуулах байтал, хуулийг өөрөөр тайлбарлах, хуулийг олон нийтийн сэтгэхүйг хагаралдуулах байдлаар тайлбарлаад байгаа нь буруу жишиг юм.

-АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог нь эрх бүхий албан тушаалтнуудын нөлөө орохоос сэргийлж байгаа хэлбэр байх. Гадаадын адил төсөөтэй албанд яаж хуульчилсан байдаг юм бол?

-Бусад оронд ямар байдгийг би сайн мэдэхгүй юм. Авлигын эсрэг олон улсын конвенц гэж байгаа шүү дээ. Түүгээр ийм байгууллагатай байх нь зүйтэй, Эрүүгийн хуульдаа авлигын гэмт хэргүүдийг хуульчлах ёстой гэдэг үүргүүдийг өгчихсөн байдаг. Энд нэг зүйлийг тайлбарлахад томилогдсон, нөхөн томилогдож байгаа тохиолдолд тэр албан тушаалтан улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой учраас зургаан жил байх ёстой гэсэн санаа Авлигын эсрэг хуульд байна шүү дээ.

Ингэж үйл ажиллагаа нь тогтвортой, хараат бус байхыг нь хуульчилсан. Харамсалтай нь, би алдаагүй бол одоогийн дарга нь АТГ-ын тав дахь дарга нь байгаа байх. Нэг ч АТГ-ын дарга бүрэн эрхийн хугацаагаа бүрэн гүйцээж байсан удаа Монголд байхгүй. Ямар нэгэн байдлаар өөрийн хүслээр ажлаа өгдөг. Эсвэл нас барлаа, гэмт хэрэгт холбогдлоо гэдэг. Миний мэдэж байгаагаар сүүлийн хоёр АТГ-ын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан.

Тэгэхээр энэ АТГ-ыг өөрийн эрх нөлөөнд байлгах, үүнийг оролдох сонирхол улс төрийн албан тушаалтнуудад байдаг л байгаа байхгүй юу. Тийм учраас 21.5 дээр тийм юм байхгүй шүү, зургаан жилээр томилно гэж оруулсан. Хэн Ерөнхийлөгч болно, аль нам нь УИХ-д олонхыг бүрдүүлж байгаагаас үл хамааран зургаан жил байна гэснийг баталгаажуулж өгсөн хэрэг. Гэтэл цагаан дээр хараар биччихсэн зүйлийг эсрэгээр нь тайлбарлаад байгаа нь сонин байна.

“Пи Ар”-даа сайн байж болно. Нийгмийг давалгаалуулдаг үйл ажиллагаандаа улстөрчид сайн байж болно. Харин цагаан дээр хараар биччихсэн хуулийг улайм цайм буруу тайлбарлаад нийгмийг хагаралдуулаад байгаа нь өөрөө улсын тогтвортой байдал, хөгжилд хорио тээг болно гэдгийг хэлмээр байна.

-АТГ-ын даргыг олон нийтээс асуух тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлж байсан. Ерөнхийлөгчийн албан вэб сайтад иргэд саналаа өгөх аргаар АТГ-ын даргыг сонгож болох уу?

-Нэгдүгээрт, энэ бол хугацаа нь дуусаагүй хүний тухай асуудал яригдаж байна.

-Хэрэв зургаан жилийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд?

-Хэрвээ АТГ-ын даргын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ямар арга хэрэгсэл ашиглах нь өөрийнх нь эрхийн асуудал. Тиймээс түүнийг нь буруутгаад элдэв янзаар хэлэх бол хууль зүйн утгаар үр нөлөө байхгүй. Нэг л хүнийг гаргаж ирж явуулна шүү дээ. Хэрэв санал асуулга хийх замыг сонгосон бол тэр хүн олон нийтийн дунд судалгаа тандалт хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ өнцгөөс буруутгаж болохгүй.

x