Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү ХК-ийн “60 супер азтан” хөтөлбөрийн супер шагнал Prius20 автомашины дараагийн азтан 5 дугаар сарын 5-нд тодорно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас 60 жилийн ойн хүрээнд “60 супер азтан” сугалаат хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэглэгчиддээ бэлэг барьж байгаа билээ. 
Хэрэглэгчид Сүү ХК-ийн тетрапак савлагаатай “MILK” сүүний логог цуглуулан, сугалаа авч энэхүү хөтөлбөрт  хамрагдах боломжтой.  

Эхний супер азтан 2–р сарын 23-нд тодорсон бөгөөд Улаанбаатар хотын иргэн Сумхүүгийн Өнөржаргал супер шагнал #Prius20 автомашиныхаа түлхүүрийг гардан авч, шинэхэн төмөр хүлгийн эзэн болоод байна.  

 
 
 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт таван удаагийн тохирол явагдахаас сүүлийн тохирол 5-р сарын 5-ны 20:00 цагаас MNC телевизээр шууд явагдаж, супер шагнал #Prius20 автомашины дараагийн эзэн тодрох аж. 

Мөн энэхүү сүүлийн тохирлоор iPhone8 гар утас, нөүтбүүк, 1 сая төгрөг, 500 мянган төгрөг, бүтэн жилийн сүү тарагны хэрэглээ, бүтэн жилийн болон хагас жилийн сүүний хэрэглээний эзэн зэрэг аз од нь гийсэн нийт 12 азтан шалгарах юм. 
Ийнхүү нийт 60 азтан энэхүү хөтөлбөрийн хүрээнд “MILK” сүүгээ уугаад, 8 төрлийн хонжворын эзэд болох юм.

Дашрамд дурдахад, СХД-ийн Макс-21 супермаркет болон Сүү ХК-ийн байранд ажлын өдрүүдэд “MILK” сүүний логог хүлээн авч, сугалааг байнга олгож байгаа учраас хэрэглэгч та амжиж сүүнийхээ логог солиулан, супер азтан буюу шинэхэн төмөр хүлгийн эзэн болоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.