Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банкны анхны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүд шагналаа гардан авлаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах болон төгсөх курсын оюутнуудын дунд тус олимпиадыг 04-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулж, ганцаарчилсан болон багийн төрөлд шилдгүүдийг тодрууллаа.  

Олимпиад эрсдэлийн менежмент, зах зээлийн эрсдэл, банкны тухай хууль, ня-бо бүртгэлийн цогц бодлого, зээлийн эрсдлийн шинжилгээ, худалдааны санхүүжилт, банкны менежментийн сэдвийн хүрээнд явагдлаа.

Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй их дээд сургуулийн 15 багийн 70 гаруй шилдэг оюутан ганцаарчилсан болон багийн төрөлд оюун ухаанаа сорьж, өрсөлдсөнөөс ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Т.Чанцал, дэд байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Ариунаа, гуравдугаар байрт ижил оноогоор СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан М.Билэгсүрэн, Мандах их сургуулийн 3-р дамжааны оюутан Х.Ариунаа, МУИС-ийн 3-р дамжааны оюутан А.Өнөрбуян нар тус тус шалгарч батламж, мөнгөн шагнал болон ХААН Банкинд ажиллах урилгаа гардан авлаа. Тус олимпиадын гуравдугаар дамжааны оюутнууд дундаас МУИС-ийн   оюутан Х.Ариунаа Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадын тэтгэлэгт оюутнаар шалгарч, сургалтын төлбөрийн 500,000 төгрөгийн тэтгэлэг хүртлээ.   

 

Харин багийн төрөлд МУИС-ийн PENTAGON баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 1,5 сая төгрөгийн эзэд болсон бол СЭЗИС.-ийн UFERAS баг дэд байрт шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөгийн эзэд боллоо.    
Энэ жил Дархан хотын Дархан дээд сургууль болон Орхон аймаг дахь МУИС-ийн харьяа сургуулиас оюутнууд ирж оролцсон нь олимпиадад оролцогчдын цар хүрээ өргөжсөнийг илтгэж байна. Тус олимпиадын эхний 5 байрын ялагчдад ХААН Банкинд ажиллах урилга өгдөг уламжлал нь оюутнуудад хамгийн том шагнал болдог гэдгийг олимпиадад оролцогчид болон их, дээд сургуулийн багш нар онцолж байлаа.  

 

Олимпиад зохион байгуулах комисст өмнөх жилүүдийн банкны олимпиадад шалгарч Төв ХААН Банкны газарт хэлтсүүдэд ажиллаж буй шилдэг залуус оролцсон бөгөөд ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн шилдгүүдийг шалгарууллаа.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.