Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Баяр наадмын тухай хуульд оруулах өөрчлөлт адууг эрлийз, монголоор нь ялгахгүй уралдуулах санаа агуулсан байна"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн"-өөс өнөөдөр мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

"Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн"-ий гишүүн Д.Батчулуун "УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй хэсэг гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Монголчууддаа будлиангүй сайхан наадах боломжийг олгох гэж байгаа тайлбарын доор санаачилсан хуулийн төсөлд алдаа дутагдал их байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нэгдүгээрт, Хуулийн төсөлд хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна гэсэн заалт нь адууг эрлийз монголоор нь ялгахгүй зөвхөн өндөр намаар нь ялгах санаа агуулсан байна. Энэ нь чухамдаа бүх адууг ялгалгүй уралдуулья гэсэнтэй санаа нэг. 

Хурдан морьдыг үүлдэрлэг байдлыг харахгүй байхаар тусгасан нь хөдөөний малчид болон монгол морьдоо уяж байгаа уяачид эрлийз морьтой уяачидтай энэ тэнцүү шударга уралдах ямар ч боломжгүй болж байна. Одоо эрлийз морьдын сэрвээ өндөр байсан цаг үе өнгөрч үржүүлэг хийж байгаа уяачид одооны стандартад нийцүүлсэн адууг гарган авдаг болсон тул уяачдын яриагаар 50 хувьтай, 25 хувьтай эрлийз адуу монгол морьдтой хамт уралдах нөхцлийн улмаас энэхүү заалтыг эсэргүүцэж байгаа юм. 

Азарга, Их насанд цөөн адуу хасагдаж болох боловч бага насанд энэ стандартаар хасагдах адуу байхгүй.

Харин үүний оронд монгол наадмын хурдан морины уралдааныг эрлийз, монголоор нь ялгахын тулд генетикийн түвшинд нь ялгах хэрэгтэй. Энэ нь бүрэн боломжтой. Саяхан болсон ММСУХ-оос санаачилсан “Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудлууд” эрдэм шинжилгээний хурал дээр монголын нэртэй эрдэмтэд адууг генетикийн түвшинд эрлийз, монголоор нь ялгах бүрэн боломжтойг хэлж байсан.

Хоёрдугаарт, Хууль санаачлагчид азарга, их насны морь дээр соёолон насны морийг дээд насанд нэмж оруулахаар төсөлд тусгасан байна. Монголчуудын олон зуун жилийн зан заншил соёлын нэгэн үнэт зүйлийг энд устгагдана гэж үзэж байна. 

Азарга их насны уралдаанд 12-15 настай морь уралддаг бол соёолонд нэг жилийн чацуу төл уралддаг зүй тогтолтой нарийн зүйлс байдаг. Дээрх өөрчлөлт орвол өнөөдөр байгаа алдарт, манлай, тод манлай цолтонуудын тоог асар ихээр нэмэгдүүлэхээс өөр ид шид үгүй. Ер нь улсын баяр наадамд азарга, их насны морьдыг түрүүлгэж, айрагдуулах нь асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардаж, уяачдын чадал чансааг тодорхойлдог. Үүн дээр соёолон насны морины уралдааны амжилтыг нэмчих юм бол одоо байгаа 300 гаран улсын цолтонуудын тоо даруй 1,000 орчим болохоор байна" хэмээн ярилаа.

Тус хөдөлгөөнөөс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд уяачдын саналыг тусгахын тулд “Уяачдын улсын чуулган”-ыг тавдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан дараах уриалгыг гаргасан байна.

УРИАЛГА

“МОРИН УРАЛДААНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН”-өөс Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт уяач, малчид, хурдан моринд сонирхогч, дэмжигч та бүхэнд хандан энэхүү уриалгыг гаргаж байна.

Монгол түмний зан заншлаас урган гарсан Үндэсний их соёлыг хойч залуу үедээ зөв өвлүүлэн үлдээх, төлөвшүүлэх, хууль эрх зүйн шаардлагатай олон тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэх нь энэ соёлд үнэтэй хувь нэмрээ оруулж явдаг уяачдын санал бодлыг түлхүү тусгах нь хамгийн чухал юм.

Нэгдүгээрт Монгол улсын бүх сумдаас энэ асуудлаар тус бүр нэг уяач, төлөөлөлөө оролцуулан “Уяачдын улсын чуулган”-ыг зохион байгуулж, Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд дээрх төлөөллийн олонхийн саналыг тусгах.

Хоёрдугаарт улсын баяр наадмаар уралдах морьдыг эрлийз, монголоор нь генетикийн түвшинд ялгах хүртэлх хугацаанд морьдын үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг харгалзан үзэж уралдуулж байх.

Гуравдугаарт эрлийз морьдоо сонгомол байдлаар нь хөгжүүлж тойруулга болон ойрын зайн уралдааныг хөгжүүлэх, эрлийз, цэвэр цусны адууг ялган спортын чиглэлээр тусад нь уралдуулах. Дөрөвдүгээрт Монголын уламжлалт өв соёлоо хадгалан үлдээх, монгол морьны уралдааныг монголоор нь авч үлдэх