2018/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,515.22₮
B14
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
12:00
S16
13:00
S16
14:00
S26
15:00
S26
16:00
S28
17:00
S28
18:00
S44
19:00
S44
20:00
S44
21:00
S44
22:00
S44
23:00
S32
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУА орон нутгийн сурагчдад 4,400 ном хандивлалаа

ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN

Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Шинжлэх ухааны академиас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд болон иргэдэд зориулсан шинжлэх ухаан-танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал 33 товхимолыг 2015 оноос гаргасан юм.

Дэлхийн номын өдөр тохиож буйтай холбогдуулан тус академиас 2017 онд хэвлэсэн 11 цуврал товхимолыг хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад тарааж өгөхийг хүсч, БСШУСЯ-нд 400 багц буюу 4,400 ширхэг номыг өчигдөр хүлээлгэн өглөө. 

Хүүхдийн төв номын санд болсон энэхүү үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн оролцож, номын дээжийг гардан авсан юм. Өмнөх онуудад буюу 2015, 2016 онд хэвлэсэн цувралуудыг ерөнхий боловсролын бүх сургуулиудад үнэ төлбөргүй тараасан билээ.

2017 оны товхимолд нар, нарны аймаг, Жигмэд Тогмид хоёр жимсэнд, Элементүүдийн үүсэл, Монгол орны эртний амьтан ургамал, Усан орчны амьдрал, Монгол орны цэцэгт ургамалын ертөнц, Ой мод, Эртний улсууд, Гуравдагч хөрш, Хеликобактер, Хэл ба сэтгэхүй гэсэн товхимолууд багтжээ. 

 

Эх сурвалж: БСШУСЯ

x