Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Кавальерс, Пэйсерс багуудын цувралын харьцаа тэнцлээ

SPS телевиз
2018 оны 4 сарын 23
SPS
Зураг зураг

Кавальерс, Пэйсерс багуудын плэйоффын эхний шатны 4 дэх тоглолт орон нутгийн цагаар Ням гарагийн орой явагдаж өндөрлөлөө. Тоглолтын турш ширүүн өрсөлдөөн өрнөсний эцэст Кавальерс ялалт байгуулж цувралыг 2 - 2 болгож тэнцүүлж чадлаа. Тус тоглолтод ЛэБрон Жэймс 32 оноо авч багаа тэргүүлсэн бол шийдвэрлэх 4 дүгээр үед мэргэн бууч Кайл Корвер хэд хэдэн удаа холын зайн шидэлтүүдээ амжилттай болгосон юм.

Кавальерс багаас ЛэБрон Жэймс 32 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт, Кайл Корвер 18 оноо, Кэвин Лав 5 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа хожилд хөтөлсөн юм. Цувралын 5 дах тоглолт 4 дүгээр сарын 25 - нд Кливлендийн талбайд явагдана.

Индиана Пэйсерс багийн лидер Виктор Оладипо 25 хувьтай довтолж 17 оноо авсан бол Тадиус Яанг талбай дээр тун үр дүнтэй тоглож 12 оноо, 16 самбараас бөмбөг авалт хийжээ. Пэйсерс багаас 7 тоглогч хоёр оронтой оноо авсан ч энэ нь хожил авахад хангалтгүй байлаа.

Зураг