Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Туркээс хуурамч валюттай орж ирсэн иргэнийг саатуулжээ

Үндэсний шуудан сонин
2018 оны 4 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг

Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол Улсын иргэн Н-ийн гар цүнхнээс хуурамч 3,100 ам.доллар илрүүлжээ. Улмаар гаальд мэдүүлээгүй авч явсан валютыг хуурамч байж болзошгүй гэж үзэн зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч болох нь тогтоогдсон тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.

Хилээр нэвтэрч буй иргэн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулдаг бөгөөд таван сая төгрөг ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх гадаад валют, чектэй тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөх журамтай аж. Түүнчлэн гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг юм.

Зураг