Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарна"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 29 дэх удаагаа зохион байгууллаа. 

Хоёр өдөр үргэлжилсэн зөвлөгөөн өнөөдөр дууссан бөгөөд төрийн 37 архивын удирдлагууд болон АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, ААХХ-ийн хяналтын улсын байцаагч нар оролцсон юм. 

Зөвлөгөөн,

  • Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, орчин үеийн архивын чиг хандлага, 
  • Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн дөрөвдүгээр үе шатыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд,
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, цахим архив сэдвийн хүрээнд зохион байгуулагджээ.

Мөн АЕГ-аас төрийн архивуудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, түүнд анхаарах зарим асуудлууд, Архивын салбарын 2016-2025 оны “Хөгжлийн стратеги”-д тусгагдсан зорилтуудаас 2018 онд Төрийн архивуудтай хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, архивын цахим мэдээллийн сан байгуулж буй ажлын явж, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

 

Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, архивын баримт бичгийг цахимжуулах, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр болон Архивын салбарын хөгжлийн стратегид тусгасан зорилт ажлуудыг чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллах үүрэг чиглэл өгөв. 

Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэхэд зориулж, орон нутгийн төсөвт тодорхой хөрөнгө тусгах, цахим сан бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудтай нягт хамтрах, санаачилгатай ажиллах шаардлагатай байгаа тухай хурлын үеэр онцлон хэлсэн юм.

 

 

Эх сурвалж: Архивын Ерөнхий Газар