Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгод нэг автомашины зогсоолын түрээс $1,274 хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонг Конг хот нь үл хөдлөх хөрөнгийн өндөр үнээрээ дэлхийд тэргүүлж байна.

Энэ долоо хоногт тус хотын Ковлуун дүүргийн нэгэн орон сууцны 12 м.кв талбайтай автозогсоолыг сарын 10,000 хонг конг долларын ($1,274) үнээр түрээслэх гэрээ байгуулсныг мэргэжилтнүүд мэдээлжээ. Энэ нь Хонг Конгийн зарим жижиг талбайтай орон сууцны түрээсийн үнээс давж байгаа юм. 

Өнгөрсөн онд нэг худалдан авагч 425 м.кв талбайтай орон сууцыг $76.8 саяар худалдан авч дээд амжилт тогтоож байв.

Хонг Конг бол дэлхийн хоёр дахь баян хот бөгөөд $115 тэрбумын валютын нөөцтэй гэгддэг. Харин газар нутгийн 10 хувь нь л орон сууцны зориулалттай тул үл хөдлөх хөрөнгийн үнэ эрчимтэй нэмэгдсээр байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider