Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"10 жилийн хугацаанд иргэдийн 18 хувь нь л ГАЗАР ЭЗЭМШСЭН нь төрийн хүнд сурталтай холбоотой"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:53 2018/04/20

Байнгын хорооны саналаар "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 78 хувь нь үзлээ. 

Хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 

10:22 2018/04/20

УИХ-ын өнөөдрийн чуулганаар "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. Хуулийн хүрээнд газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгах боломж бүрдэнэ. 

Энэ үеэр гишүүн С.Эрдэнэ "Газрын албатай холбоотой албан тушаалтнууд маш их хүнд сурталтай байгаа шүү. Иргэдэд чирэгдэл учруулаад байгаа албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцож байгааг тодорхой болгох ёстой" гэсэн юм.  Хариуд нь Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Хүнд суртлын асуудлыг бид онцгой анхаарна. Хүнд суртлыг арилгана гэж үзэж байгаа. Олон бичиг баримтыг цөөрүүлэх тал дээр шинэчлэл хийнэ. Мөн газрын үнэлгээний асуудлаар бид шинээр тогтоолын төсөл боловсруулахаар санал авч байна. 1990 онд газрын үнэлгээ тогтоосноос хойш 21 жил болсон байна. Тиймээс бид үүнийг шинэчилнэ" гэв. 

"Иргэд янз бүрийн шалтгаанаас болж бусдаасаа дутуу эрх эдлээд байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Л.Болд "15 жилд 18 хувь нь газраа өмчилж авсан гэдэг нь харамсалтай. Энэ маягаараа явбал ахиад 10 жил болсон ч дөнгөж 20 гаруй хувь нь газраа өмчлөх юм байна. Тиймээс бид газар өмчлөлийн асуудлыг бодитой хэрэгжүүлэхийг цааргалсан төрийн зохицуулалтуудыг халах ёстой.

Иргэд янз бүрийн шалтгаанаас болж бусдаасаа дутуу эрх эдлээд байна. Өнгөрсөн хугацаанд цахимаар газар өмчлөх бүх арга хэмжээг авсан. Хуулийн энэ тогтолцоо чинь ямар ч ирээдүйгүй. Энэ хуулийн оронд бидний хуулийг энэ хуультай хамт хэлэлцэж өгөөч" хэмээн саналаа дэвшүүлэв. 

Хариуд нь Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Хуулийн хүрээнд өөрийн хүсэлтээ гаргасан иргэдэд газар өмчлүүлнэ. Таны өргөн барьсан хуулийг энэ хуультай хамт хэлэлцэнэ" гэв. 

"Газраа бүртгүүлж үл хөдлөх хөрөнгө, капитал болгох ажил бодитой үр дүнд хүрэхгүй байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Иргэд яагаад газраа өмчилж авах сонирхолгүй байна вэ гэдэгт бид дүгнэлтээ хийх ёстой.

Нийслэлийн дахин төлөвлөлт амжилттай явахгүй байгаа нь газрын бүртгэлтэй холбоотой. Газрын эзэмшлийн асуудал, эзэмшиж байгаа газраа бүртгүүлж үл хөдлөх хөрөнгө, капитал болгох ажил бодитой үр дүнд хүрэхгүй байна.

Газраа бүртгүүлэх гэхээр төрийн хүнд суртлын асуудал байдаг юм байна. Тиймээс бид газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж Монголд үүсээд буй ажилгүйдэл, ядуурлын асуудлыг шийдэх хэрэгтэй" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Энэ хуулийн хугацааг сунгасан болоод нүглийн нүдийг гурилаар хуурсан болоод яах вэ. Амьдралд хэрэгжихгүй хууль байна. Уулын аманд 0.7 га газарт хүн амьдарч ч болохгүй, аж ахуй эрхэлж ч болохгүй. Тиймээс энэ хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх саналтай байна" гэв. 

12:53 2018/04/20

Байнгын хорооны саналаар "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 78 хувь нь үзлээ. 

Хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.