Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зориг агсны гэргий Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас Б.Булганы асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг шалгах ажиллагааны явцад С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан.

Одоогоор энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.