Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сан Антонио Спөрс баг Кавай Леонардыг солилцоонд оруулахгүй

SPS телевиз
2018 оны 4 сарын 19
SPS
Зураг зураг

Кавай Леонардын хувьд энэ жилийн плэйоффт тоглохгүй нь тодорхой болсон билээ. Улмаар ирэх зун багаа орхиж магадгүй талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл Сан Антонио Спөрс багийн удирдлага түүнийг солилцоонд оруулж, өөр баг руу явуулах бодолгүй байгаа ажээ.

Леонард мөр болон гуяны бэртлийн улмаас энэ улиралд ердөө 9 тоглолтод оролцсон юм. Багийн эмч нар түүнд талбайд гарч тоглох зөвшөөрөл өгсөн ч Леонард болгоомжилж, ирэх улирлыг хүлээхээр шийдсэн талаар эх сурвалжууд өмнө нь мэдээлж байсан билээ.

Кавай Леонардын Сан Антонио Спөрс багтай байгуулсан гэрээ 2020 онд дуусах бөгөөд тоглогч хүсвэл нэг жилийн өмнө гэрээгээ цуцалж өөр багтай шинэ гэрээ байгуулах эрхтэй гэсэн заалтыг гэрээндээ тусгаж өгсөн ажээ.

Зураг