Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярыг тус албан тушаалд томилжээ.

Г.Ганбаяр нь МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ТВ5 телевизэд ажиллаж байсан юм.